Сургалт зохион байгуулав.
ОГНОО : 2015/06/10 УНШСАН: 1342

Нийслэлийн Боловсролын байгууллагын санхүүгийн ажилтнуудын дунд салбарйн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, нягтлан бодогчийн ёс зүй, төсвийн шинэчлэл санхүүгийн баримтыг архивлах, нэгж бүрдүүлэх сэдвээр Шинэ Монгол дунд сургуулийн урлаг зааланд 2015 оны 06 дугаар сарын 8-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн боловсролын байгууллагуудын  нийт  314 нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд,  Нийслэл, Налайх, Багануур Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газрын  Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга,  мэргэжилтнүүдийн  төлөөлөл оролцов.

Сургалтыг Сангийн яам, Нийслэлийн аудитын газар, Архивын газар, Удирдлагын  Академийн доктор, профессор багш Л.Отгонтуяа,   Монголын мэргэшсэн нягтлан бодогч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын захирал, мэргэшсэн нягтлан бодогч С.Тунгалаг зэрэг   багш нар болон  мэргэжлийн байгууллагуудтай  хамтран гүйцэтгэлээ гэж  Захиргаа Санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.

 

Сургалтын материалыг файлаар хавсаргав.

Файл-1: ТАТАХ

Файл-2: ТАТАХ

Файл-3: ТАТАХ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ