Яаралтай зарлал
ОГНОО : 2015/05/29 УНШСАН: 1776

Сургалтад хамрагдах багш нарын тоон мэдээлэл ирүүлэх тухай

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН ДАРГА НАРТ

Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарыг чадваржуулж, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, арга зүйг таниулах, эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулах бэлтгэл ажил эхлээд байна.

            ЕБС-ийн багш нарын сургалтыг тухайн орон нутагт нь зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба багш нарын тоон мэдээллийг 2014 оны БДБ-мэдээнээс авсан боловч 05 дугаар сарын 23-нд зохион байгуулагдсан видео хурлын үеэр та бүхний танилцуулсан тоо, мэдээтэй зөрж байна.

            Тиймээс сургалтад хамрагдах багш нарын тоон мэдээллийг хавсралт файлд судлагдахуун тус бүрээр үнэн, зөв гаргаж j.nyamsuren@itpd.mn хаягаар 05 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү.

Ирүүлсэн мэдээлэлд үндэслэж сургалтын төсөв хийх, сургагч багш нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлсэн хуваарилалт хийгдэх тул та бүхнийг хариуцлагатай хандахыг хүсье.

Видео хурлын үед танилцуулсан түгээн дэлгэрүүлэх сургалтын зураглалын төслийг та бүхэнд хавсралтаар хүргүүлж байгаа тул энд товлогдсон хугацаанд багш нараа бүрэн байлгах талаар бэлтгэлээ хангаж ажиллахыг зөвлөж байна. Мөн 2014 оны тоон мэдээг хавсаргасан тул хянаж үзнэ үү.

Хавсралт 1. Тоон мэдээлэл ирүүлэх хүснэгт, 1 хуудастай

Хавсралт 2. Сургалтын зураглал /төсөл/, 1 хуудастай

Хавсралт 3. 2014 оны тоон мэдээ, 1 хуудастай   

Хувийг 1. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад

            2. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нарт

            ЗАХИРАЛ                             Г.СҮГЛЭГМАА

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ц.ОТГОНБАГАНА ТАНАА

.

Хувийг 1. Аймгийн боловсрол, соёлын газрын дарга нарт

Онлайн сургалтад идэвхтэй хамрагдах тухай

Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний лаборатори сургуулиудын багш нарыг чадавхжуулах онлайн сургалт зохион байгуулагдаж байна. Энэ ажлын хүрээнд онлайн сургалтын бүртгэл явагдаж дууссан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс онлайн сургалт эхэлсэн бөгөөд 06 дугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх талаар өмнө нь мэдээлэл хүргүүлсэн билээ.

Энэхүү онлайн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нийслэлийн боловсролын газар, аймгийн боловсрол, соёлын газрын мэдээлэл зүйн сургалт хариуцсан 22 мэргэжилтэн, үндэсний лаборатори сургуулиудын 40 багшийг чиглүүлэгч багшаар бэлтгээд байна.

“Багшийн цахим кампус” онлайн сургалтын систем дэх “Онлайнаар хэрхэн суралцах вэ?” курсэд суралцаж байгаа байдлаас тандаж үзвэл нийт хамрагдалт сул байгаа хэдий ч Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургууль, Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн багш нар идэвхтэй оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлье.

Онлайн сургалтад бүртгүүлсэн боловсролын газрын мэргэжилтнүүд болон лаборатори сургуулийн багш нар сургалтад идэвхтэй хамрагдан “Онлайнаар хэрхэн суралцах вэ?” курсийг дүүргэхийг хүсье.

Мөн зарим дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон лаборатори сургуулийн багш нар бүртгүүлээгүй байгаад анхаарна уу. Үүнд:

- Дорноговь аймгийн лаборатори Замын Үүд сумын сургууль;

- Өвөрхангай аймгийн лаборатори Мэргэд сургууль;

- Нийслэлийн Баянгол дүүргийн Монгени сургууль,            28-р сургууль, 93-р сургууль,

                                                            “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургууль;

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургууль;

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115-р сургууль;

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р сургууль;

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургууль;

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45-р сургууль

Иймд бүртгэлд нэмж оруулах шаардлагатай боловсролын газар, хэлтсийн мэргэжилтэн, лаборатори сургуулийн багш нарын мэдээллийг зааврын дагуу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлж, хамтран ажиллана уу.

Хавсралт 1: Нийслэлийн боловсролын газар, аймгийн боловсрол, соёлын газар,

 дүүргийн боловсролын хэлтсүүдийн бүртгүүлсэн байдал, 1 хуудастай

Хавсралт 2: Лаборатори сургуулиудын бүртгүүлсэн байдал, 1 хуудастай

Хавсралт 3: Онлайн сургалтын "Багшийн цахим кампус"-т бүртгүүлэх хүсэлт

 ирүүлэх заавар, 1 хуудастай

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ