Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нарын анхааралд
ОГНОО : 2015/05/24 УНШСАН: 1251

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн

үүсгэн байгуулагч нарын анхааралд

 

Сургууль, цэцэрлэгийн нэрээ улсын бүртгэлийн газар бүртгүүлж, Улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээ авсан сургалтын байгууллага нь “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ болон сургалт эрхлэх хяналтын үзүүлэлтийн хуудсаа шинэчлэн бичүүлэхдээдараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

 

  1. Үүсгэн байгуулсан тухай шийдвэр
  2. Өөрийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг бол:
    • Түрээсийн гэрээ /харьяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байх/
    • Тухайн байрны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах мэргэжлийн байгууллагаар гаргуулж баталгаажуулсан ажлын хар зураг
  4. Сургалт эрхэлж буй барилга байгууламжийг 4 талаас нь харуулсан гэрэл зураг
  5. НБГ-аас анх олгосон “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ болон сургалтад баримтлах хяналтын үзүүлэлтийн хуудас зэрэг 3 ширхэг бичиг баримтыг бүрэн эхээр нь авчрах
  6. Сургалт эрхлэх нөхцөл шаардлагатай холбоотой мэдээллийг доорх хүснэгтээр бичиж ирүүлэх

 

Сургалтын байгууллагын нэр, хаяг

 

Үүсгэн байгуулагчийн овог нэр /овгийг бүтнээр бичих/

 

Үүсгэн байгуулагчийн регистрийн дугаар

 

Бүлгийн тоо

 

Багшийн тоо

 

Мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо

 

Багшлах эрхтэй багшийн тоо

 

 

 

Жич: Үүсгэн байгуулагчид өөрийн биеэр 2015 оны 6 дугаар сарын 12-ны

дотор НБГ-ын 504 тоотод ирүүлнэ үү.

 

 

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ