“ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНЫ ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2015/05/11 УНШСАН: 3231

“ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ  СУРГУУЛЬ,  ЦЭЦЭРЛЭГИЙГ ШАЛГАРУУЛАХ”  УРАЛДААНЫ БОЛЗЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

 

2015.05.08 Улаанбаатар хот

 

Нийслэлийн  Засаг  даргын  2015 оны  04 дүгээр сарын  07-ны өдрийн  А/255 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар  Нийслэлийн  сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор 2 үе шаттай уралдааны болзлыг зарласан билээ. Иймд дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар дараах ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэх  шаардлагатай байна.

Нэг. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар 5 дугаар сарын 18-ны дотор дүгнэх үндсэн үзүүлэлтийн дагуу гарааны үнэлгээг хийж баримтжуулсан байна.

Хоёр. Дүүргийн Засаг даргын тамгын газар,  дүүргийн Боловсролын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгүүдийн гарааны үнэлгээг 2015 оны  5 дугаар сарын 25-ны дотор магадлан баталгаажуулж нэгдсэн дүнг баталгаажуулан НБГ-ын САЗХ-т ирүүлнэ.

Гурав. Дүүргийн Засаг даргын тамгын газар,   Боловсролын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор уралдааны болзлын дагуу  шалган үнэлж 2 дугаар шатны шалгаруулалтад орох байгууллагуудын материалыг НБГ-т ирүүлнэ.

 

Шалгуур үзүүлэлтийн5.1.1, 5.8.3 нь сургуулийн оноонд, 5.1.3,5.1.4, 5.3.1, 5.8.1, 5.8.2  нь цэцэрлэгийн оноонд орохгүй бөгөөд сургуулийг  нийт  100 , цэцэрлэгийг нийт 90 оноогоор дүгнэнэ.  Дүгнэхдээ оноог аравны нарийвчлалтайгаар  тооцно.Зарим үзүүлэлтүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас судалгааг авч  дүгнэнэ.

 

Тав. Дүгнэх үндсэн үзүүлэлт:

Үндсэн үзүүлэлт

Шалгуур

Оноо

1

 

 

 

 

 

 

5.1. Сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал

 

/22 оноо/

5.1.1. Цэцэрлэгт хамран сургалтын индекс

2

2

5.1.2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн гар угаах угаалтуур, бие засах суултуурын хангамж;

2

3

5.1.3. Бага боловсролд хамран сургалтын цэвэр жин;

2

4

5.1.4. Суурь боловсролд хамран сургалтын цэвэр жин;

2

5

5.1.5. Байгууллагын орчинд гэрэлтүүлэг, теле камерээр хангасан байдал;

2

6

5.1.6. Байгууллагын орчинд аюулгүйн зураглал хийж хэрэгжүүлсэн байдал, үр дүн;

2

7

5.1.7. Хар тамхи, мансууруулах бодис, хорт зуршил, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс сэргийлэх талаар хийсэн ажлын үр дүн;

2

8

5.1.8. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, үр дүн;

2

9

5.1.9. Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч байрлуулах зэрэг осол гэмтлээс сэргийлэх талаар хийсэн ажлын үр дүн;

2

10

5.1.10.Байгууллагын гадна, дотно шат болон бусад талбайг унах бэртэх, халтиргаа гулгаанааас сэргийлэх зорилгоор тохижуулсан ажлууд;

2

11

5.1.11. Анги, бүлгийн эрүүл ахуйн стандарт хангасан байдал;

2

12

5.2. Байгууллагын гадна , дотно тохижилт хийсэн байдал;

/30 оноо/

5.2.1.Байгууллагын гадаад орчны ногоон байгууламжийн хэмжээ, тохижилт;

6

13

5.2.2. Байгууллага дотор эко орчин бүрдүүлсэн байдал;

6

14

5.2.3. Байгууллагын өнгө будгийн зохицол стандартад нийцсэн байдал;

6

15

5.2.4. Байгууллагын гадна талбайд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг бүрдүүлсэн байдал;

6

16

5.2.5. Байгууллагад хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байдал;

6

17

5.3 Сурагчид дүрэмт хувцас, багш, ажиллагсад ажлын хувцсаар жигдэрсэн, хэрэглэж хэвшсэн байдал /6 оноо/

5.3.1. Сурагчдын дүрэмт хувцасны хангалтын хувь, хэрэгжилт;

2

18

5.3.2. Багш нарын хувцаслалт жигдэрсэн байдал;

2

19

5.3.3. Ажилчдын хувцасны хангалт, хэрэглэж хэвшсэн байдал;

2

20

 

 

5.4. Сургалтын таатай орчныг бүрдүүлсэн байдал;

/10 оноо/

5.4.1. Багш ажлын байран дээрээ хөгжих боломж нөхцлийг бүрдүүлсэн байдал;

4

21

5.4.2. Сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах талаар зохион байгууулсан ажлын үр дүн;

3

22

5.4.3. Кабинетийн системээр хичээллэх нөхцөлийг хангасан байдал;

/ Цэцэрлэг: Сургалтын төвийг хүүхдийн хөгжлийн онцлог, сонирхол, хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй байдлыг харгалзан сонголт хийх

боломжтой, байнга өөрчлөн шинэлэгдэж байхаар байгуулсан байдал /

3

23

5.5. Боловсролын үйлчилгээнийхээ талаар эцэг эх, асран хамгаалагч, хамт олноос сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулгыг авч, түүний мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн;

/10 оноо/

10

24

5.6. “Найрсаг Улаанбаатар“ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажилд оролцсон байдал;

/6 оноо/

5.6.1. Байгууллагын соёлыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа байдал;

2

25

5.6.2. Гадаад, дотоодын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай хамтын ажиллагааг тогтоож хэрэгжүүлсэн байдал;

2

26

5.6.3. Нийслэл Улаанбаатар хотоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан ажлын үр дүн;

2

27

5.7. Сургууль, цэцэрлэгийн эрх зүйн харилцааг боловсронгуй болгож хэрэгжүүлсэн байдал; /10 оноо/

5.7.1. Сургууль, цэцэрлэгийн дүрэм, дотоод журмыг боловсронгуй болгосон байдал;

3

28

5.7.2. Эрүүл зөв харилцааг байгууллагад хэвшүүлэх талаар зохион байгуулсан ажил;

3

29

5.7.3. Жижүүрийг угтах үйлчилгээний түвшинд хүргэсэн байдал;

2

30

5.7.4. Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар зохион байгуулсан ажлын үр дүн

2

31

5.8. Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулсан байдал:

/10 оноо/

5.8.1. Сургуулийн суралцагчдын амжилт, чанар нийслэлийн дундажаас дээш байж жил бүр ахисан байх:

4

32

5.8.2. Сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилт өмнөх жилийнхээс ахисан байх:

4

33

5.8.3. Цэцэрлэгийн хүүхдийн хөгжлийн ахицын дундаж үзүүлэлт жил бүр нэмэгдсэн байх:

2

Нийт оноо

104

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ