НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ОГНОО : 2015/04/28 УНШСАН: 2552

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

   

Бүртгэлийн ажиллагаа хойшлогдлоо. 

 

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн захирлын албан тушаалд 7, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 22 нийт 29 ажлын байранд томилогдох удирдах ажилтны 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтэд зарлагдсан сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа Багшийн хөгжлийн ордны 5 давхрын 501, 504 тоот өрөөнд 2015 оны 05 дугаар  сарын 19, 20-ны өдрүүдэд  09:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд бүртгэх болсныг мэдэгдэж байна.

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл
Шинэ мэдээ