Журам батлах тухай
ОГНОО : 2015/04/24 УНШСАН: 1041

2015.04.24

А/33

 

Журам батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/920, А/1146 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Нийслэлийн Боловсролын газрын хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсролын газрын даргын 2009 оны 103 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 

ДАРГА                             Ц.ОТГОНБАГАНА

 

 

                                                                  

 

            Нийслэлийн Боловсролын газрын даргын

2015 оны 04 сарын 24 өдрийн A/33
дугаар тушаалын хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ХЭЛТЭС,

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

 

            Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, тухайн жилийн хичээлийн жилийн зорилго, зорилтууд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан Засгийн газрын зарим чиг үүргийг нийслэлд төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангасан байдал, үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно. 

1.2 Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/920, А/1146 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, нийслэлийн Боловсролын газрын хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд оршино.

1.3 Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг нь Боловсролын газрын хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтсийн ирүүлсэн үйл ажиллагааны тайланг үнэлж, дүгнэн нийслэлийн Боловсролын газрын даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хуралд санал оруулна.

1.4  Ажлын хэсэг (цаашид хүлээн авагч гэх) нь шаардлагатай бол газар дээр нь очиж танилцах, холбогдох лавлагаа мэдээллийг гаргуулах ажиллагааг зохион байгуулна.

 

Хоёр. Тайлан хүлээн авах, үүрэг хариуцлага, урамшуулал

 

2.1. Хэлтсүүд тухайн оны жилийн эцсийн үйл  ажиллагааны тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад ирүүлнэ.

2.2. Тайлан нь энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийн  дагуу хийгдсэн  байна.

2.3 Ажлын  хэсэг нь хэлтсүүдийн үр дүнг энэхүү журамд заасан үзүүлэлт, аргачлалын дагуу үнэлгээ хийж, санал өгөх  эрх бүхий албан  тушаалтанд танилцуулан, санал дүгнэлтийг  нь авсны үндсэн дээр Удирдлагын  зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

2.3.1. Санал өгөх  эрх бүхий албан тушаалтанд:

Боловсролын газрын хэлтсүүдийг Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар

Дүүргийн Боловсролын хэлтсийг газрын орлогч дарга, хэлтсийн дарга нар ахлах мэргэжилтнүүд;

2.4 Үйл ажиллагааныхаа үр дүнгээр 79.9-өөс бага оноо авсан, эсхүл өмнөх жилийн хүрсэн түвшингээсээ буурсан амжилт үзүүлсэн нэгжийн удирдлагад сануулах;

2.5 Үйл ажиллагааныхаа үр дүнгээр 69.9-өөс бага оноо авсан, эсхүл энэ үнэлгээ давтагдсан бол тухайн нэгжийн удирдлагын цалин хөлсийг бууруулах, ажлаас чөлөөлөх;

2.6 Үйл ажиллагааныхаа үр дүнгээр тэргүүлсэн, бодлогын зорилт болон дүрмээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн, үзүүлж буй үйлчилгээгээрээ иргэдийн сэтгэл ханамжийг тодорхой түвшинд авч чадсан /Үйл ажиллагааныхаа үр дүнгээр 90.0-ээс дээш оноо авсан/ хэлтсүүдийг онооны дэс дарааллаар байр эзлүүлж, эхний 3 хэлтсийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

 

1-р байр –Өргөмжлөл, 500.0 мянган төгрөг.

2-р байр –Өргөмжлөл, 400.0 мянган төгрөг.

3-р байр –Өргөмжлөл, 300.0 мянган төгрөг.

 

            2.7. Газрын даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Газрын даргын  тушаалаар хэлтсийг шагнана.

2.8. Эхний байранд шалгарч шагнагдсан хэлтсийн шагналын 20.0 хувийг тухайн хэлтсийн дарга нарт олгоно.

 

Гурав. Эрх зүйн болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан тухай мэдээлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх

 

3.1. Хэлтсүүд нь (цаашид илгээгч гэх) нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэн зөв, товч тодорхой энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.
 
            3.2. Илгээгчээс  ирүүлэх мэдээ, тайлан нь дараах шаардлагыг хангасан байна.

3.2.1

Үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн багтаасан байх;

3.2.2

Тайлант хугацааг бүрэн хамруулсан байх;

3.2.3

Иж бүрэн, үнэн зөв, товч тодорхой байх;

3.2.4

Холбогдох заавар журмын дагуу боловсруулсан, албан бичиг хэргийн стандартыг хангасан, үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй, тоо баримт зөрөөгүй байх;

3.2.5

Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх;

3.2.6

Зохион байгуулсан ажлыг бүрэн хамруулж, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн үндэслэл, шалтгааныг тодорхой гаргасан байх;

3.2.7

Тайлангийн төгсгөлд тайланг нэгтгэн гаргасан ажилтан, тайлантай танилцаж зөвшөөрсөн хэлтсийн дарга нэр, албан тушаалаа бичиж гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх.

 
            3.3. Илгээгчээс ирүүлэх мэдээ, тайлангийн хугацааг шаардлагатай тохиолдолд өөрчилж болно. Энэ тохиолдолд албан бичгээр мэдэгдэнэ. Шинээр гарсан тогтоол шийдвэр, захирамжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан мэдээг гаргахдаа тогтоол, захирамжийг биелүүлэх хугацаа заагдсан тохиолдолд  дурдсан  хугацаанд нь, хугацаа тодорхойгүй тохиолдолд гарсан өдрөөс  хойш 3 сарын дараа
Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлнэ.

            3.4. Илгээгчээс цаг үеийн асуудлаар шуурхай мэдээ, тайланг гаргуулахад энэ журмын 3.3 дахь зохицуулалт хамаарахгүй.

            3.5. Илгээгчээс ирүүлэх “Байгууллагын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан” тогтоосон жишиг загварын дагуу боловсруулагдсан байна.

3.5.1. Хэлтсийн тайлан нь дараах таван бүлэгтэй байна.
Нэг-“Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүн”

Хоёр-“Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн”

Гурав-“Байгууллагын үйл ажиллагааны үр дүн”

Дөрөв-“Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал”

Тав-“Бусад мэдээлэл”

 

3.5.2. Тайлангийн бүлэг тус бүрт бүрэн тусгасан байх шаардлагатай мэдээллийн дараалал:

3.5.2.1. Нэгдүгээр бүлэгт;

· Үндэсний хөгжлийн цогц  бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Засгийн газрын үйл ажиллагааны   хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Үндэсний хөтөлбөрүүдийн   хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны   хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.

3.5.2.2. Хоёрдугаар бүлэгт;

· Монгол Улсын  эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, Улсын төсөв, зээл, тусламжийн   хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа   төслүүдийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн   хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан, тухайн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл

· Нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбогдолтой мэдээлэл

· Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдолтой мэдээлэл

· Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.

3.5.2.3. Гуравдугаар бүлэгт;

· Төсвийн ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан  үр дүнгийн гэрээний хэрэгжилт, байгууллагын дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл

·  Байгууллагаас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй холбоотой мэдээлэл тус тус багтсан байна.

3.5.2.4. Дөрөвдүгээр бүлэгт;

· Үйл ажиллагааны ил тод,   нээлттэй байдлыг ханган ажилласан талаарх мэдээлэл

· Төсөв, санхүүгийн ил тод    байдлын  хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Байгууллагын үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулсан тухай мэдээлэл

· Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар авсан хэрэглэгчийн үнэлгээний тухай мэдээлэл тус тус багтсан байна.

3.5.2.5. Тавдугаар бүлэгт;

· Хүний нөөцийн бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл

· Тухайн байгууллагын цаг үеийн ажлын онцлогтой холбогдох бусад мэдээлэл тус тус багтсан байна.

 

          Дөрөв. Мэдээ, тайлан илгээгчийн үүрэг

           4.1. Мэдээ, тайлан илгээгч нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны үр дүнгийн талаар удирдлагыг шуурхай үнэн зөв мэдээллээр хангаж, тухайн асуудлаар удирдлагаас явуулах бодлого, гаргах шийдвэрт тусгуулах ажил хэрэгч санал, санаачлагыг оруулахад нөлөөлөх үүрэгтэй.

4.2. Илгээгч нь энэхүү журмын 3.1, 3.2, 3.5 дахь заалтад заасан шаардлагыг бүрэн хангасан  мэдээ, тайланг боловсруулж  ирүүлнэ.

4.3. Илгээгч нь цаасан суурьтай мэдээ, тайланг хүлээн авагчийн бичиг хэргээр, цахим суурьтай мэдээ, тайланг хүлээн авагчийн цахим шуудангийн хаягаар дамжуулан ирүүлнэ.

4.4. Илгээгч нь шаардлага хангаагүй, тоо баримт зөрүүтэй шалтгаанаар хүлээн авагчаас буцаагдсан мэдээ, тайланг тогтоосон дахин боловсруулж хүргүүлнэ.

4.5. Илгээгч нь мэдээ, тайланд дурьдагдсан бүхий л асуудлын үнэн зөвийг бүрэн хариуцна.

 

Тав. Мэдээ, тайланг хүлээн авагчийн үүрэг

5.1. Илгээгчээс ирүүлсэн цаасан суурьтай мэдээ, тайланг  бүртгэнэ. Цахим шуудангаар ирүүлсэн тохиолдолд хүлээн авагч илгээгчид хүлээн авсан тухай хариу мэдээлнэ.

5.2. Хүлээн авагч нь илгээгчээс ирүүлсэн мэдээ тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний  дүнг холбогдох удирдлагуудад танилцуулж мэдээллээр хангана.

5.3. Хүлээн авагч нь мэдээ тайлантай холбоотой асуудлаар илгээгчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

5.4. Шаардлага хангаагүй мэдээ, тайланг хүлээн авахаас татгалзаж,  энэ тухай илгээгчид мэдэгдэж, дахин ирүүлэх хугацаа тогтоож гүйцэтгүүлнэ.

                   

        Зургаа. Мэдээ тайланд үнэлгээ өгөх

6.1. Хүлээн авагч нь илгээгчээс ирүүлсэн мэдээ, тайлангийн боловсруулалтын байдал, ирүүлсэн хугацаанд тухай бүр нь бүртгэл хөтлөн, үнэлгээ өгөх бөгөөд энэ үнэлгээ нь  илгээгчийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийн харгалзах нэг үзүүлэлт  болно.

 

         Долоо. Үнэлгээний аргачлал:

 

  1. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй тухайн шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийн хувийг тогтоохдоо дараах зарчимд үндэслэнэ:
    1. Тухайн ажил (зорилт)-ын гүйцэтгэл нь тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хүртэл хувь;
    2. Ажлын гүйцэтгэл нь тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90 хүртэл хувь;
    3. Тавьсан зорилтод хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70 хүртэл хувь;
    4. Тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50 хүртэл хувь;
    5. Тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30 хүртэл хувь;
    6. Тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10 хүртэл хувь;
    7. Тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийн хувийг 0 гэж үзнэ.

 

 

Шалгуур үзүүлэлт1 + Шалгуур үзүүлэлт2 +..........Шалгуур үзүүллэлтn

Дундаж үнэлгээ =

n

 

 

 

Дундаж Ү1 х 20+Дундаж Ү2 х 20+ Дундаж Ү3 х 20+ Дундаж Ү4 х 10+ Дундаж Ү5 х 30

Ерөнхий үнэлгээ =

100

 

Үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээг дараах байдлаар ангилна.

 

  • Бүрэн хангалттай 90.0 - 100.0
  • Хангалттай 80.0 - 89.9
  • Ажил сайжруулах шаардлагатай 70.0 - 79.9
  • Хангалтгүй 0.0 - 69.9

 

 

 

---000---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ХЭЛТЭС, ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ТООЦОХ

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

  

Шалгуур үзүүлэлтүүд

Үнэлгээний

хувь

Үнэлгээний дээд оноо

1

Бодлогын зорилтын хэрэгжилт:

  • Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт
  • Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний биелэлт
  • Хэлтсийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хичээлийн жилийн зорилтын биелэлт
  • Улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт
  • Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт

100

30

2

Дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт

100

20

3

Хэлтсийн үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ:

  • Дотоод удирдлагын програм нэвтрүүлсэн байдал
  • Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал
  • Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
  • Ажилтнуудын ур чадвар мэргэжлийг дээшлүүлэх, хариуцлага сахилгыг өндөржүүлэх, төрийн албаны ёс зүйг чандлан сахих чиглэлээр хийсэн ажил, үр дүн

    Мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал:

  • Хэлтсийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээлсэн байдал

    Төсөв, санхүүгийн ил тод байдал:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

100

20

4

Шинэ санаачилга, үр дүн:

(Тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх)

100

10

5

Хэрэглэгчийн үнэлгээ

  • Хэлтсийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал
  • Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн
  • Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
  • Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал

100

20

Ерөнхий үнэлгээ

100 хувь

100 оноо

 

2. ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮНДСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ

Захиргаа, санхүүгийн хэлтэс

 

  1. Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд нь хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнасан байдал
  2. Нийслэлийн төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн зарлага, санхүүжилтийн гүйцэтгэлийн болон ажил үйлчилгээнд үнэлгээ өгөх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  3. Нийслэлийн Боловсролын салбарын хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих
  4. Нийслэлийн боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх /барилга, төлөвлөлт, урсгал болон их засвар, тоног төхөөрөмж/ чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

 

  1. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, аттестатчилах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  2. Сургалтын байгууллага байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох талаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  3. Сургууль, цэцэрлэгийн гал тогооны эрүүл ахуйн стандарт, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний ажлын үр дүн
  4. Нийслэлийн Боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, стратегийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах тэдгээрт хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ хийсэн ажлын үр дүн\
  5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад статистик мэдээг зохих стандартын дагуу хугацаанд нь хүргүүлсэн байдал

 

 

 

Сургалт, арга зүйн хэлтэс

 

  1. Багшид мэргэжлийн зэрэг болон багшлах эрх олгох, хасах асуудлаар санал дүгнэлт гаргах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  2. Ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгох ажил
  3. Боловсролын чанарын шинэчлэлийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан ажлын үр дүн
  4. Боловсролын байгууллагын суралцагч, багш, эрдэмтэд, судлаач, ажилтнуудтай хамтран судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцэх бага хурал, сургалт, семинар, олимпиад, уралдаан тэмцээн, урлагийн наадам зохион байгуулах, сурталчлах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн байдал
  6. Ерөнхий боловсролын сургуулийн гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын орчинд дүгнэлт гаргах ажил, үр дүн
  7. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  8. Сургууль, цэцэрлэгийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлогын хэрэгжилт, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  9. Боловсролын байгууллагыг ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, компьютер, лабораториор хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  10. Сургууль завсардалтыг бууруулах, иргэдэд албан ба албан бус арга замаар боловсрол, мэргэжил олгох чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн
  11. Сургууль завсардалтыг бууруулах, иргэдэд албан ба албан бус арга замаар боловсрол, мэргэжил олгох, боловсролын чанартай үр ашигтай үйлчилгээ үзүүлэх.
  12. Сурган хүмүүжүүлэх болон мэдээллийн шинэ технологийг нэвтрүүлэх талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх
  13. Сургуулийн нийгмийн ажлыг хөгжүүлж, арга зүйн удирдлагаар ханган, сурагчдын өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хичээлээс гадуурх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
  14. Багш нарын судалгаа шинжилгээний ажлыг өнөөгийн хэрэгцээ эрэлтэд нийцүүлж хөгжүүлэх, мэдээллийн технологийг сургалтанд ашиглах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ижил төрлийн чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах.
  15. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллага, хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийж төлөвлөгөөг хянаж батлах

 

Дүүргийн Боловсролын хэлтэс

 

  1. Сургуулийн өмнөх бага, суурь боловсролд хамрагдалт, нэгдүгээр ангид 6 настай хүүхдийн элсэлт хувь, сургууль завсардалтын бууралтын тоо, харьцуулалт
  2. Боловсролын стандартын хэрэгжилтийн байдал
  3. Багш нарын мэргэжил дээшлүүлэх системийн бүрдэлт багшийн ур чадварыг дээшүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  4. Өмчийн бүх хэвшлийн сургууль, цэцэрлэгт үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа, үр дүн
  5. Албан бус боловсролын сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  6. Боловсролын салбарт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, үр дүн
  7. Анги төгсөх болон дэвших ангийн шалгалтыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулсан байдал
  8. Гоц авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх бүх талын бололцоог бий болгох чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн

 

 

 

 

 

 

---000---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэлтсүүдийн үйл ажиллагааны

үнэлгээний үлгэрчилсэн загвар

 

д/д

Шалгуур үзүүлэлтүүд

Үнэлгээний

хувь

Үнэлгээний

оноо

1.

А. Бодлогын зорилт

Шалгуур үзүүлэлт -1

93.5 %

Авбал зохих оноо 20.0

Шалгуур үзүүлэлт - 2

86.7 %

Шалгуур үзүүлэлт - 3

94.6 %

Дундаж үнэлгээ

90.8 %

18.3

2.

Б. Дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт

Шалгуур үзүүлэлт -1

89.2 %

Авбал зохих оноо 20.0

Шалгуур үзүүлэлт - 2

95.0 %

Шалгуур үзүүлэлт - 3

92.4 %

Дундаж үнэлгээ

91.9 %

19.3

3.

В. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

Шалгуур үзүүлэлт -1

97.0 %

Авбал зохих оноо 20.0

Шалгуур үзүүлэлт - 2

88.3 %

Шалгуур үзүүлэлт - 3

91.6 %

Дундаж үнэлгээ

92.3 %

19.2

4.

Г.Шинэ санаачилга,

үр дүн

Тухайн байгууллагын үйл ажиллагааы зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх)

88.3 %

Авбал зохих оноо 10.0

Дундаж үнэлгээ

88.3 %

8.9

5

Д. Хэрэглэгчийн

үнэлгээ

Байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж буй төрийн ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн түвшингийн талаар иргэдээс өгсөн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааны дүн

84.5 %

Авбал зохих оноо 30.0

Дундаж үнэлгээ

84.5 %

26.9

Ерөнхий үнэлгээ

(Дундаж үнэлгээ + Дундаж үнэлгээ2 +.......... Дундаж үнэлгээ)

92.6

 

(Жич: Энэхүү загварт ашигласан үнэлгээний хувь, оноо нь жишээ загвар болохыг анхаарна уу.)

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ