4 сарын 30 Дэлхий нийтээрээ Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр
ОГНОО : 2015/04/21 УНШСАН: 3352
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох 
олон улсын өдөрт зориулав.


ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний үүрэг, оролцоо, дэмжлэг нэн чухал.

“Боловсролын орчинд хүүхдийг зодож шийтгэхгүй байх” тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчидонцгойлон анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийг зодож шийтгэхгүйгээр хүмүүжүүлэх аргуудыг эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд сурталчлан таниулахад багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний оролцоо, дэмжлэг мөн чухал.

Сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болохгүй үйлдэл.Зодуулж загнуулдагсурагч ирээдүйд бусдыг зоддог, загнадаг хүн болно. Тиймээс таны үгэнд орохгүй, хичээл сурлагадаа анхаарахгүй, эсвэл хичээл дээр үймүүлээд байвал сурагчдыг зодож цохих, загнаж доромжлохоосоо өмнө “би энэ хүүхдийг ирээдүйд хэн болгох гэж байна вэ?” гэдгээ сайн бодоорой. Хэрэв багш та сурагчдаа хэрхэн зөв сурган хүмүүжүүлэх аргаа олохгүй бол сургуулийнхаа бусад багш нар, нийгмийн ажилтантай ярилцаж болно шүү дээ. 

Та бүхэн хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх товч мэдээллийг хавсаргасан танилцуулгаас харж болохоос гадна Хүүхдийг Ивээх Сангийн www.facebook.com/pages/Save-the-Children-in-Mongoliaхаягаар зочлоорой. 

Та бүхний сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.

Хүүхдийг Ивээх Сан (Япон)
Монгол дахь хөтөлбөрийн газар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Аризона төвийн 4 дүгээр давхар
Шуудангийн хаяг: Төв шуудан, ш/х-1023, Улаанбаатар-13, Монгол улс

Утас: +976-11-329365; 329371
Факс: +976-11-329361

Цахим шуудан: secretary@savethechildren.mn
Цахим хаяг: www.savethechildren.orj.jp; www.facebook.com/pages/Save-the-Children-in-Mongolia

Хүүхдийг Ивээх Сангийн 
Хүүхэд хамгааллын аргазүйн төв

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн ард 28 дугаар байр

Утас:+976-70110885
Цахим шуудан: cprc@savethechildren.mn


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ