“МОНГОЛЫН НАЙРАЛ ДУУНЫ ХӨГЖИЛД УРЫН САНГИЙН НӨЛӨӨ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАЛААРХ ТАЙЛАН
ОГНОО : 2015/04/20 УНШСАН: 2275

 

МОНГОЛЫН НАЙРАЛ ДУУНЫ  ХӨГЖИЛД УРЫН САНГИЙН НӨЛӨӨ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАЛААРХ ТАЙЛАН

2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11:30-15:30 цагийн хооронд ДБЭТеатрт “ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ХӨГЖИЛД УРЫН САНГИЙН НӨЛӨӨ, ХҮҮХДИЙГ НАЙРАЛ ДУУГААР ХӨГЖҮҮЛЭХ НЬ” нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт зориулсан сургалт, эрдэм шинжилгээний бага хурлыгнийслэлийн Боловсролын газар, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран зохион байгуулсан.

 

Энэхүү арга хэмжээ нь “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг найрал дууны “Хаврын баяр” их наадмын 10 жилийн ойнд зориулж эрдэм шинжилгээний илтгэлүүд,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт найрал дуутай хэрхэн ажиллах талаар суралцуулах, хүүхдэд зориулсан найрал дууны уран бүтээл үгүйлэгдэж байгаа зэрэг асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлснээрээ онцлогтой.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн төлөвшил, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд сурагчдын дунд хичээллэдэг хөгжмийн хичээл, хөгжим, найрал дуу, бүжгийн сургалт, дугуйлангууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Урлаг уран сайхны дугуйлангаар хичээллэх нь сурагчдын авьяасыг хөгжүүлэхээс гадна мэргэжлээ зөв сонгон суралцах буюу ажиллах боломжийг олгодог. Сургуулийн дэргэдэх дугуйлан нь сайн дурын шинж чанартай боловч, тогтмол  дэс дараалалтай сургалтыг зохион байгуулж, уйгагүй ажиллахыг багшаас шаарддаг.

 

Өнөөдөр манай улсад дууны урлаг, тэр дундаанайрал дууны урлагийн гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага, хүүхэд, эцэг эхийн оролцоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.Нийгэм цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд  зогсонги идэвхгүй байдалд орсон боловч оюуны хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалт сайжирч гоо зүй, соёлын боловсролд анхаарах болсон явдал юм. Нийгэм маань хөгжиж шинэчлэгдэхийн хэрээр хүмүүсийн сэтгэлгээнд урлагийг ойлгон хүлээн авах, мэдлэг, мэдрэмж өсөн дээшилж ялангуяа сонгодог урлагт хандах хандлага өөрчлөгдсөөр байгаа юм.

 

            Улс орны маань хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхнээс ихээхэн хамаарна. Тиймээс залгамж  хойч үеэ соёлтой, боловсролтой, мэдлэг чадвартай иргэд  болгон сургаж хүмүүжүүлэх нь багш бидний үүрэг билээ. Энэ зорилгод хүрэхэд  урлаг, тэр дундаа ЕБС-ийн хөгжмийн хичээл, мөн дуу, хөгжим, бүжгийн сургалт, дугуйлангийн гүйцэтгэх үүрэг асар их юм. Хүүхэд бүр дуучин, хөгжимчин мэргэжлийг сонгох албагүй. Гэхдээ хүүхэд бүрийг хөгжимд дуртай, ойлгодог, хөгжмийн мэдлэг боловсролтой, соёлтой иргэн болгон хүмүүжүүлснээр хувь хүний хүмүүжил, нийгмийн хөгжилд  эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Иймд  хүүхдэд хамгийн ойр дуулаачийн урлаг, тэр тусмаа хүүхдийн найрал дууг хөгжмийн багш бид зөвхөн уран сайхны биш шинэ түвшинд  эрчимтэйгээр хөгжүүлэх шаардлагатай болж байна.

            Манай оронд урлаг хөгжиж гадаадын олон оронд нэр алдраа дуурсгах болсон энэ үед дуу хөгжмийн салбарт ирээдүй хойч үеэ бэлтгэж, хөгжүүлэх, хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад нэн түрүүнд ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан найрал дууны ном, сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний бүтээлүүд ихээхэн шаардлагатай билээ.

Ялангуяа найрал дуу, хүүхдийн найрал дууны сургалт, заах арга зүйн талаар бичиж судалсан материал, гарын авлага, хэрэглэдэхүүн ганц нэгээр байгаа ч заах арга зүйн талаар хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай байгааг ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар дуу нэгтэй хэлж буйг бодлого боловсруулагч, мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд сонордуулах цаг ирсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн 213 сургуулийн 131 нь найрал дууны дугуйланг 2-оос 23 жил хичээллүүлж байна.

Найрал дууны дугуйлангийн тодорхой үр дүн нь найрал дуугаар хөгжүүлж, тэднийг өөртөө итгэлтэй, урлагийн бүтээлийг ойлгосон, мэдэрсэн, хайрлаж сургахаас гадна соёлтой үзэгч сонсогчид болгон төлөвшүүлж, ЕБС-ийн хөгжмийн хичээлээр хүүхдийн авьяасыг хөгжүүлэх, багшийн заах арга зүйг дэмждэг ач холбогдолтой юм.

 

 

ФОТО ЗУРАГ




“Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ-ын

 ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул