ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ - ЗААХ АРГА ЗҮЙ 2015 ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ.
ОГНОО : 2015/04/14 УНШСАН: 2953
  ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ - ЗААХ АРГА ЗҮЙ 2015

ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Даяарчлалын болон мэдээллийн эрин зуунд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, үүнийг даган манай иргэд өсвөр үеийнхэн мэдээллийн олон хэрэгслээр хэрэгцээтэй мэдээлэлээ богино хугацаанд олж авах өргөн боломж нээгдэж байна. Мэдээлэл, техник технологийн хөгжлийн хурдац нь иргэдийн боловсролын эрэлт хэрэгцээг  нэмэгдүүлж байна.

        Энэхүү бодит хэрэгцээ нь   гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх хэлний чадварыг сайжруулах, сургалт семинарыг  олон улсын улсын жишигт нийцүүлэх, гадаад улс оронд сургалт семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх  зэрэг асуудлууд  зүй ёсоор урган гарч  байна.

Хүүхдийн авъяас сонирхлыг хөгжүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор гадаад хэлний төрөлжүүлсэн болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд хичээллэж түүнд суралцаж буй сурагчдын тоо өсөн нэмэгдэж байна. 

2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд  3-12-р ангиийн  892 бүлэгт 20264 суралцагч  гадаад хэлийг гүнзгийрүүлэн судалж байна. 

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 213 сургуульд англи хэлний 961, орос хэлний 185, Орос-англи хэлний 160, хятад хэлний 90, япон хэлний 33, солонгос хэлний  21, герман хэлний  23, бусад гадаад хэлний 25  нийт 1498 гадаад хэлний багш ажиллаж байна.

Нийслэлийн Боловсролын газар, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо хамтран гадаад хэлний  багш нарын заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх,  сургалтын арга зүй, технологоо солилцох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсын семинарыг “Гадаад хэлний боловсрол - заах арга зүйг сайжруулах  олон улсын семинарыг   зохион байгууллаа.

Семинарын  үйл ажиллагаанд  Нийслэлийн  Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р. Түвшинбат,  АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн  хатагтай Ористен Ярин, АНУ-ын Буртон Энглиш сангийн тэргүүн ноён Майк Клавсон,  Гёте институт төслийн удирдагч хатагтай Свеня фон Кренский,  АНУ, “ Стэп Лөрнинг” хөтөлбөр ноён Майкл Морров, БНХАУ-ын Ханбаны их сургуулийн багш доктор Юбао Лин  нар болон  Нийслэлийн Их дээд сургууль, ЕБС  сургуулиудын  175 багш оролцов. Семинарт нийт  20 багш эрдэмтэн судлаачид илтгэл тавив.

Орчуулагчаар МУИС-ийн багш докторант З Мөнгөнцацрал, чиглүүлэгчээр  24-р сургуулийн англи хэлний багш Т.Амараа, 52-р сургууль англи хэлний багш А.Хонгорзаяа нар ажиллав.

Нийслэлийн Шинэ зууны удирдагч” сургуулийн англи хэлний багш П Батцэцэг                     “ Promoting students’ achievement through teacher’s positive attitude’,   37-р сургуулийн багш Б Уянга “New approaches teaching in vocabulary”, 18-р сургуулийн багш О.ГүнжидмааTeam teaching”,   Монгени сургуулийн  япон хэлний багш  Б.Амгалан  Япон хэлний стандарт, сурах бичиг хэрэглээ”,114-р сургуулийн  багш М.Мөнхжаргал

  Reality, Evaluation and Solution”, 28-р сургуулийн орос хэлний багш  Н.Батжаргал

“Хүүхдийг сурах арга барилд сургах нь” сэдвүүдээр илтгэл тавьсан.

Шинэ мэдээ