Зарлал
ОГНОО : 2015/04/13 УНШСАН: 3292

БНХАУ- ын ӨМӨЗО-ны Эрээн хотын

Монгол үндэстний сургууль

Эрээн хотын монгол үндэсний сургууль нь хотын баруун өмнө захад байрлана. Манай сургууль нь орчин үеийн тохилог хичээлийн байр, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн тоноглогдсон.

   Монгол үндэсний сургууль нь 1996 онд Монгол Улсаас суралцагч элсүүлэх эрхийг авч, хятад хэлийг гол болгон сургахын зэрэгцээ монгол улсын Ерөнхий боловсролын стандартад нийцүүлэн ерөнхий  эрдмийн бүх төрлийн хичээлийг Монгол улсаас уригдан ирсэн багш нар заадаг.

2007 онд манай сургууль нь хятад хэлийг гадаадад түгээх бүх улсын суурь 100 сургуулийн нэг болсон билээ. Манай сургууль нийт 80 мянган ам. метр талбайтай, долоон барилга байгууламжтай. Үүнээс хичээлийн хоёр байр, туршилтын нэг байр, хурлын танхим, хоолны болон биеийн тамирын заал, хоёр дотуур байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

    Суралцагчдын тав тухыг эрхэмлэж, дотуур байрны нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдрах таатай орчин бүрдүүлсэн

  Мөн суралцагчдын  чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх биеийнн тамирын ногоон талбай ба гүйлтийн замтай.

Гадаад сурагчдын бүлэг 

Гадаад сурагчдын бүлэг нь бүх төрлийн мэргэжлийн багштай ба монгол- хятад, монгол-англи хэл, монгол хэл-монгол бичгийн хичээлүүдийг тэргүүлэх зэргийн багш нар, хятад хэл, дуу, бүжиг, биеийн тамир, зураг, компьютер, газар зүй, түүх, физик, хими, тооны ухаан зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна. Манай багш нар хүүхэд нэг бүртэй ганцаарчлан, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэн ажилладаг бөгөөд хятад хэлийг хятад орчинд нь суралцах сургалтын бүх талын таатай орчинг бүрдүүлж чадсан.

Долоо хоногт 39 цагийн хичээл ордог ба үүний 25 цагт нь хятад хэлний хичээл зааж байна.

   Хятад хэлний хичээлийг бичих, сонсох, ярилцах, хэлний дүрэм, уншлага, зохион бичлэг, эссэ бичих гэсэн чиглэлээр сургах бөгөөд ярианы хичээлийг цэвэр хятад хэлний мэргэжлийн хятад багш заадаг.

   Сурагчдын сурах идэвхийг дээшлүүлэх зорилгоор сурлага сахилгаар тэргүүлсэн сурагчдыг урамшуулан, мөнгөн тэтгэлэг олгодог.

Сурагчдын ур  чадвар авъяас билэгийг хөгжүүлэхийн тулд ӨМӨ3О-ны сургуулиудын хооронд зохион байгуулагддаг урлаг, спорт, шүлгийн уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцуулж байна.

1996 оноос хойш 998 төгсөгч хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд өндөр амжилт гаргасан ба хамгийн өндөр буюу зургаадугаар шатлалын шалгалтыг 2010 оны суралцагч Бэхбат, 2012 оны суралцагч Буянтогтох амжилттай өгч, Хятад улсын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Энэчлэн манай сургуулийг төгсөгчид Хятад Улсын Шанхай хотын Байгалийн шинжлэлийн их сургууль, Багшийн их сургууль, Бээжин хотын Багшийн их сургууль, Технологийн их сургууль,  Өвөрмонголын Анагаах ухааны их сургууль, Багшийн их сургууль, Жэжиан мужийн Аж үйлдвэрийн их сургууль, Нанжин хотын Мэдээлэл технологийн их сургууль зэрэг төрөл бүрийн мэргэжлийн их дээд сургуульд элсэн орж, амжилттай суралцан төгсөн, ажлын гараагаа эхэлсэн төгсөгчид олон байгаа нь манай сургуульд элсэн орж, хятад хэл сурах гэж байгаа сурагчдын урам зоригийг бадрааж байна.

 Манай сургууль нь Монгол Улсын Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, 117-р сургууль, Хан-уул дүүргийн 114, 41-р сургууль,  Баянгол дүүргийн 96,38-р сургууль, Сүхбаатар дүүргийн 3, 58-р сургууль, Баянзүрх дүүргийн 44-р сургууль, “Оюуны түлга” сургууль, Дархан хотын сургууль, Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь Өмнөговь, Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Саяхан УБ хотын“Билэг оюун” Сэлэнгэ аймгийн зүүн хараа сумын“Билэг DB”  ЕБДС--ийн 40 сурагч 1 сарын хугацаатай гүнзгийрүүлсэн хятад хэлний сургалтанд суралцаад эх орондоо буцав. Энэ мэт богино хугацааны сургалтанд та бүхнийг урьж байна.

Сурагч бүртгэх нөхцөл:

            1. 12-оос 16 насны бие даах чадвартай сурагчийг элсүүлнэ.

            2. Бүртгэл жил бүрийн наймдугаар сарын 29-нөөс 30-ны хооронд болох тул сурагчид ирсэн байна.

3. Наймдугаар сарын 30-наас хуваарилагдсан байрандаа орж, хичээлийн бэлтгэлээ ханган, есдүгээр сарын 1-нээс хичээлдээ орно.

4. Бүртгэлд хамрагдан сургуульд суралцаж эхэлснээс хойш 10 хоногийн дараа сургуулиас шалтгаангүй буцсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй

5. Хагас жилийн сургалтын төлбөр 3000 юань. Үүнд: дотуур байр, ор

хөнжил, гудас, цагаан хэрэглэл, хичээлийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, давтлага, сэдвийн олшруулалт, цэвэр ус, эрүүл мэндийн даатгалын мөнгө зэргийг багтаана.

            Жич: Хоол, виз сунгалтыг сурагчид өөрөө хариуцна. Сургалтын төлбөрөөс жил бүр 500 юань хөнгөлнө.

6. Эцэг эх, суралцагч, сургуулийн захиргааны хооронд суралцах, хүмүүжих, хөгжих талаар гурвалсан гэрээ хийж, гэрээний биелэлтийн талаар хагас, бүтэн жилээр эцэг эхэд хүүхдийн тухай тодорхойлолтыг хүргүүлэх болно.

7. Гадаад сурагчдын бүлгийн сурах хугацаа гурван жил, энэ хугацаанд хятад хэлний түвшингийн шалгалт өгүүлэн, цаашид суралцах бэлтгэлийг хангуулна. Суралцах хугацаа дуусвал БHXAУ-ын дунд сургуулийн гэрчилгээ олгож, Хятад Улсын их дээд сургуультай холбоо тогтоож, цаашид үргэлжлүүлэн суралцахад нь туслалцаа үзүүлнэ.

8.  суралцах хугацаа болон төлбөрийн баримжаа

 

 

 

 

 

Хугацаа

Нэг жил

Хоёр жил

Гурван жил

Огноо

Эхний хугацаа 9-р сараас дараа жилийн 1-р сар

Хоёр дахь хугацаа 3-р сараас 7 сар

Эхний хугацаа 9-р сараас дараа жилийн 1-р сар

Хоёр дахь хугацаа 3-р сараас 7 сар

Эхний хугацаа 9-р сараас дараа жилийн 1-р сар

Хоёр дахь хугацаа 3-р сараас 7 сар

Сургалтын төлбөр

3000 юань

3000 юань

2500 юань

2500 юань

2000 юань

2000 юань

 

 










Холбоо барих утас:
  +8613947953713   

                           +8613947989152    95218429

                                 95268920    89171285

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ