Индексийн журам шинэчлэгдэн батлагдлаа
ОГНОО : 2015/04/13 УНШСАН: 8606

Нийслэлийн  Засаг  даргын  2015 оны

                                                            04 дүгээр сарын  07-ны өдрийн

                                                                               А/255   дугаар  захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН  СУРГУУЛЬ,

ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН ҮР ДҮНГ

ИНДЕКСЭЭР ДҮГНЭХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

            Нэг.Нийтлэг үндэслэл

                                                                             

            1.1.Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэхэд мөрдлөг болгоно.

 

            1.2.Нийслэлийн   хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлж, суралцах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэн  үр дүнтэй сургаж байгаа  багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлж урамшуулал олгох, боловсролын салбарын тохижилт үйлчилгээг сайжруулахад энэхүү журмын зорилго  оршино.

 

            1.3.Нийслэлийн ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэг, багшийн  үйл ажиллагааг сурагчид болон хүүхдүүдийн мэдлэг чадварын түвшин, түүний ахиц, амжилтаар үнэлж,  боловсролын чанар, үр ашгийг тоон хэмжээсээр илэрхийлснийг  сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх гэнэ.

 

            1.4.Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.

 

          Хоёр.  Боловсролын чанар, хүртээмжийг индексээр дүгнэхэд баримтлах зарчим:

 

          2.1. Ил тод нээлттэй байх

          2.2. Өөрийн үнэлгээнд тулгуурласан байх

          2.3. Үнэлэх аргачлал нь хэмжигдэхүйц, бодитой  байх

          2.4. Хамт олны оролцоог хангасан байх

 

          Гурав. Ажлын зохион байгуулалт

 

 3.1.   Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын индексээр дүгнэх ажлыг жил бүр дараах үе шаттайгаар зохион байгуулна.

 

 3.1.1      Нэгдүгээр шатны үнэлгээг багш, сургууль, цэцэрлэг хийнэ.

     3.1.1.1.   Багш  жил бүрийн 9 дүгээр сард сурлагын гарааны  үнэлгээг  хийнэ.

     3.1.1.2. 4 дүгээр сард хүүхэд, суралцагчдын сурлагын ахицыг цэцэрлэгийн эрхлэгч,   

                  сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг үнэлж тогтооно.

     3.1.1.3  Жил бүрийн 5 дугаар сард сургалтын  чанар хүртээмжийн үр дүнг     

                  индексээр   эцэг эх,  багш, олон нийтийн оролцоотой ажлын хэсгээр  үнэлж

                  дүгнэнэ.

     3.1.1.4  Сургалтын  чанар хүртээмжийн үр дүнгийн  индексийн үнэлгээг хамт олны

                хурлаар хэлэлцэн протоколын хамт дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлнэ.

 

3.1.2.    Хоёрдугаар шатны үнэлгээг дүүргийн боловсролын хэлтэс хийнэ.

     3.1.2.1 Сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын чанар хүртээмжийн үр

                      дүнгийн индексийг нэгтгэнэ.

     3.1.2.2 Багш нарын сургалтын чанар хүртээмжийн үр дүнгийн индексийг хамт олны

               хурлаар хэлэлцсэн эсэх талаар болон үнэн зөв дүгнэгдсэн эсэхийг магадлана.

      3.1.2.3. Индексийн 80-аас дээш  хувийг хангасан  үнэлгээтэйг шалгаруулж  

                 Нийслэлийн Боловсролын газарт   ирүүлнэ.

 

   3.1.3      Гуравдугаар шатны үнэлгээг Засаг даргын тамгын газар, Нийслэлийн

Боловсролын газар,   эцэг эх , багш, төрийн бус байгууллагуудын оролцоотой

 ажлын хэсэг магадлана.

 

3.1.3.1.Дүүргүүдээс  шалгарч ирсэн багш нарын сургалтын чанар

                          хүртээмжийн үр дүнгийн индексийг нэгтгэнэ.

3.1.3.2Мэргэжлийн багш нарын сургалтын чанар хүртээмжийн үр  дүнгийн 

                          индексийг гарган эрэмбэлнэ.

            3.1.3.3.Сургалтын чанар хүртээмжийн үр днгийн  индексийн  эрэмбээр

                          шалгарсан багш нарыг магадлах ажлыг зохион байгуулна.

 

3.2.    Тавдугаар ангийн “Чанарын шалгалт”,“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе”   

            уралдааныг   дараах байдлаар үе шаттай зохион байгуулна. 

    3.2.1. Тавдугаар ангийн “Чанарын шалгалт”-ыг  математик, монгол хэлний хичээлээр

              жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулна.

        3.2.1.1.  Жил бүрийн 9 дүгээр сард багш сурагчдаа үнэлэн өөрийн үнэлгээгээ

                     хийсэн  байна.

        3.2.1.2.  Жил бүрийн 2 дугаар сард сургууль 5 дугаар ангиудын сурагчдын

                   мэдлэгийн   түвшинг магадлах шалгалтыг сургууль зохион байгуулна.

        3.2.1.3.  Жил бүрийн 5 дугаар сард Нийслэлийн Боловсролын газраас нэгдсэн

 сэдвээр шалгалтыг авах  ажлыг  зохион  байгуулна.

    3.2.2. “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдааныг  3 ба 4 дүгээр ангийн   

                  сурагчдын  дунд зохион байгуулна.

 

3.3. “Чанарын шалгалт”, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаан,  сургалтын  

       чанар хүртээмжийн үр дүнгийн индексээр багшийг үнэлэх, уралдааны болзолд

       шалгарсан сургууль, цэцэрлэгт урамшуулал олгох шийдвэр гаргах хуралдааныг

       нээлттэй зохион байгуулна.

3.4. Индексийн журмыг хэрэгжүүлэх,  зохион байгуулах       удирдамжийг  НБГ-ын 

       даргын тушаалаар    батална. 

3.5. Журмыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Нийслэлийн Боловсролын газjын даргын, дэд

 ажлын хэсгийг дүүргийн   боловсролын хэлтсийн даргын тушаалаар байгуулна.

 

          Дөрөв. Дүгнэх аргачлал

 

4.1 Байгууллагыг шалгаруулахдаа “Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах” уралдааны болзлын дагуу  дүгнэнэ.

4.2  Багшийн   индексийн үнэлгээг үндэслэн дараах байдлаар түвшин тогтоож,багшийнсайнтуршлагынсанбүрдүүлжтүгээх, уртбогинохугацаанысургалтадхамрууланчадваржуулахзэрэгаргахэмжээгзохионбайгуулна.

  1. 90-ээс дээш хувийг авсан бол “Маш сайн” түвшин
  2. 80-89 хувийг авсан бол “Сайн” түвшин
  3. 60-79 хувийг авсан бол “Дунд” түвшин
  4. 60-иас доош хувийг авсан бол “Хангалтгүй” түвшин

 

            Тав.Индексээр урамшуулал олгох

 

5.1 “Маш сайн”, “Сайн” түвшинд дүгнэгдсэн багш, сургууль, цэцэрлэгийг   эрэмбэлэн дараах мөнгөн урамшуулал олгоно. Үүнд:

 

5.1.1       Шалгарсан ЕБС, цэцэрлэгийн багш нарт нийт урамшууллын 55-аас доошгүй хувь / үүнээс бага ангийн багш -15% , дунд ахлах ангийн багш нар -   30%, цэцэрлэгийн багш нарт  10%/

3

 

5.1.2. Уралдааны болзолд шалгарсан ЕБС, цэцэрлэгт  нийт урамшууллын 30  хүртэлх хувь

5.1.3.  Чанарын шалгалт болон “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд  шалгарсан багш нарт   нийт урамшууллын 15 хүртэл хувийг тус тус олгоно.

 

5.2. “Маш сайн”, “Сайн” түвшинд шалгагдсан багш нараас урамшуулал олгох багш нарын тоог тухайн жилийн төсөвтөө багтаан тогтоож дараах  мөнгөн урамшуулал олгоно. Үүнд:

  5.2.1. 80-89 хувиар үнэлэгдсэн бол 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх 

             мөнгөн урамшуулал

  5.2.2. 90-ээс дээш хувиар үнэлэгдсэн бол 10 хүртэлх сарын үндсэн цалинтай  

           тэнцэх   мөнгөн урамшуулал

 

5.3    Нийслэлийн Засаг даргын   захирамжаар 5 дугаар ангийн Чанарын шалгалт болон  

“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдааны  урамшууллыг 5 дугаар сард, ЕБС  

          цэцэрлэгийн багшийн урамшууллыг “Дэлхийн багш нарын өдөр”-өөр,  байгууллагын   

          урамшууллыг Нийслэлийн өдрөөр  олгоно.

 

            Зургаа. Санхүүжилт

 

             6.1   Сургалтын чанар хүртээмжийн үр дүнгийн индексийн мөнгөн урамшуулалд тухайн жилд шаардагдах санхүүжилтийг тооцон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн дараа жилийн  төсөвт тусгуулахыг Нийслэлийн Боловсролын газар хариуцна.

 

 

 

 

--- ооо ---

 

 Нийслэлийн  Засаг  даргын  2015 оны

                                                                             04 дүгээр .сарын  07-ны өдрийн

                                                                               А/255 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

 

сургалтын чанар, хүртээмжийН үр ДҮНГ сайжруулсан

багш шалгаруулах  аргачлал

.                                                                  

 

            Нэг. Сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг үнэлэх  аргачлал / ЕБС-ийн багш /

 

            1.Нийслэлийн боловсролын  газар болон сургуулиас  бүх хичээлээр бүх багшийг хамруулан стандартын агуулгын, хэрэв гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай ангид заадаг бол тухайн хөтөлбөрийн хүрээнд  магадлах ажлыг  зохион байгуулна.

            2.Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг  магадлах  шалгалтын ахицаар дүгнэж индексжүүлнэ.

            3.Мэргэжлийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн ажлын үр дүнгээр тооцно.

            4.Тухайн хугацаанд заасан нэгж хичээлийн  чанартай боловсруулсан хөтөлбөрөөр тооцно.

            5.Багшийн хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хийсэн ажлын үр дүнгээр тооцно.

 

 

Шалгуурүзүүлэлт

Дүгнэхаргачлал

Тайлбар

1

Багшийн заадаг хичээлийн суралцагчдын сурлагын амжилтын индекс

A=A1/A2

 

 

A1-тухайн жил магадлах шалгалтуудаар нийт суралцагчдын авсан оноо

Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалтаар хичээллэж байгаа бол тухайн агуулгын хүрээнд шалгалтын агуулгыг тогтооно.

A2- авбал зохих нийт оноо

2

Суралцагчдын сурлагын үр дүнгийн ахицын индекс

F=F1/F2,

F1 -тухайн жил сурлагын амжилтад нь ахиц гарсан суралцагчдын тоо

F2 – нийт суралцагчдын тоо

3

Мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлсэн ажлын индекс

В=В1/В2

В1 –Сайн хэрэгжсэн ажлын тоо

В2 -мэргэжлийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлын тоо

4

Нэгж хичээлийн хөтөлбөрийн индекс

H=H1/H2

H1 - Тухайн хугацаанд чанартай боловсруулсан нэгж хичээлийн тоо

H2Тухайн хугацаанд боловсруулбал зохих нийтнэгж хичээлийн тоо

5

Хүүхэд бүрийг хөгжүүлсэн үрдүнтэй ажлын индекс

K=K1/K2

K1- үр дүнд хүрсэн ажлууд

K2- Нийт зохиосон ажлууд

Нийт 7 оноо

S=2*A +2*F +B+H

s-ийнавахдээдутга 7

 

 

 

 

2

 

            Хоёр. Сургуулийн өмнөх боловсролын багшийн шалгуур үзүүлэлт

 

            1.Хүүхдийн хөгжлийн ахицыг бүлгийн хүүхэд нэг бүрийн ахисан түвшний судалгаанд үндэслэн үнэлнэ. /Хөгжим, биеийн тамирын багш нарын үнэлгээг нэг бүлгийн хүүхдийн чадамжийн судалгаанд үндэслэн авч болно/.

 

            2.Сургалтын хөтөлбөрөө байгууллагынхаа үзэл баримтлалыг үндэслэн чанартай боловсруулж, хэрэгжилтийн явцад засан сайжруулсан байдлыг харгалзан үнэлнэ.

 

            3.Хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчны бүрдүүлэлт- эрх зүйн, материаллаг, үйлийн, сэтгэл зүйн орчны шаардлагыг хангасан байна.

 

            Хүүхэд бүрийн онцлогийг илрүүлэх, чөлөөт ажиглалт, хүүхэд бүрийн “Хувийн хавтас”-ны мэдээллийг ашиглаж болно. 

 

            4.Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл харилцааг бүрдүүлэх чиглэлээр хийсэн хийсэн нийт ажлуудыг тодорхой үр дүнд хүрсэн ажлын харьцаагаар тодорхойлно.

 

            5.Эцэг эх, олон нийттэй ажиллах  чиглэлийг баримталж  төлөвлөж гүйцэтгэсэн, оролцооны боломжтой үр дүнтэй ажлын санал асуулгын дүнгээр  үнэлнэ.

 

Шалгуурүзүүлэлт

Дүгнэхаргачлал

Авах оноо

1

Хүүхдийн хөгжлийн ахиц

A1-Хөгжлийнтүвшинньахисанхүүхдийнтоо

A2-Тухайн бүлгийн хүүхдийн тоо

2

Хөтөлбөрийн индекс

B1-Сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал

B1, B2,-үзүүлэлтүүдэд тус бүр 1 хүртэл оноо өгнө 1

B2-Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байдал

3

Хүүхэд бүрийгхөгжүүлсэн ажлын индекс

C1-Хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчны бүрдүүлэлт

A1, A2-үзүүлэлтүүдэд тус бүр 1 хүртэл оноо өгнө

C2-Хүүхдийн хөгжлийн онцлогийг илрүүлэн, баримтжуулсан байдал

4

Хүүхдийг эрүүл мэндийн чиглэлээр хийсэн үр дүнтэй ажлын индекс

F1-Үр дүнд хүрсэн ажлууд

F2-Хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хийсэн нийт ажлууд

5

Эцэг эхийн дунд зохион байгуулсан ажлын индекс

H1Хангалттай үнэлгээ өгсөн эцэг эхийн тоо

 

/Санал асуулгаар/

H2-Санал асуулгад оролцсон нийт эцэг эхийн тоо

Нийт оноо-7

                                                                       

 

 

  Нийслэлийн  Засаг  даргын  2015 оны

                                                                               04 дүгээр сарын  07-ны өдрийн

                                                                                 А/255 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт

 

 

 

       “ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ  СУРГУУЛЬ,

      ЦЭЦЭРЛЭГИЙГ ШАЛГАРУУЛАХ”  УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

            Нэг.  Зорилго:

 

            1.1.Нийслэлийн  сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах;

 

     Хоёр. Хамрах хүрээ, хугацаа

 

            2.1.Уралдаанд Нийслэлийн нийт  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцох бөгөөд уралдааныг  2 үе шаттайгаар зохион байгуулж дүнг гаргана. Үүнд:

 

1 дүгээршат: Тухайн оны 02 дугаар сараас  09 дүгээр  сарын 15-ны өдөр хүртэл

2 дугаар шат: Тухайн оны  10 дугаар сарын 15-ны дотор  шалгарсан ЕБС, цэцэрлэгийг

                         ажлын хэсэг магадлан  дүгнэх;

 

            Гурав.Зохион байгуулалт

 

            1 дүгээр шат

 

            3.1.Энэхүү уралдаанд нийслэлийн  сургууль, цэцэрлэг оролцох бөгөөд уралдаанд оролцох саналаа   тухайн оны 09 дүгээр сарын 15-ны дотор дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.

 

            3.2.Уралдаан эхлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс нь сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж дүгнэлт гаргасан байна.

 

            3.3. Уралдаанд оролцогч сургууль, цэцэрлэгүүд нь 1,2, 3 дугаарулиралд зохион байгуулсан ажлын явц, ахиц үр дүнгээ тооцсон байна.

 

            3.4.Ажлын явц, ахиц, үр дүнг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсийн ажлын хэсэг магадлан дүгнэлт гаргана.

 

            3.5. 1 дүгээршатны үнэлгээг нэгтгэн эрэмбэлж 80 хувиас доошгүй гүйцэтгэлтэй сургууль, цэцэрлэгийг магадлан шалгаж  2 дугаар шатанд оролцох эрх олгоно.

 

2 дугаар шат

 

            3.6. 2 дугааршатанд шалгарсан сургууль, цэцэрлэгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Олон нийтийн байгууллага, эцэг эхийн төлөөлөл оролцсон ажлын хэсэгшалгаж дүнг гаргана.

 

           

 

Дөрөв.Тавигдах шаардлага

 

            4.1.Хүүхэд бүр сурч хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн байх;

 

            4.2.Эцэг эх, асран хамгаалагчдад боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх

2

 

            4.3.Багш, сурагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад хамт олон, эцэг эх, асран хамгаалагчдын саналд үндэслэсэн байх;

 

            Тав. Дүгнэх үндсэн үзүүлэлт:

 

5.1.  Сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй байдлыг  хангасан байдал;

    5.1.1. Цэцэрлэгт хамран сургалтын индекс;

    5.1.2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн гар угаах угаалтуур, бие засах суултуурын   

              хангамж;

    5.1.3. Бага боловсролд хамран сургалтын цэвэр жин;

    5.1.4. Суурь боловсролд хамран сургалтын цэвэр жин;

    5.1.5. Байгууллагын орчинд гэрэлтүүлэг, теле камерээр хангасан байдал;

    5.1.6. Байгууллагын орчинд аюулгүйн зураглал хийж хэрэгжүүлсэн байдал, үр дүн;

    5.1.7.Хар тамхи, мансууруулах бодис, хорт зуршил, гэмт хэрэг, хэв журмын     

             зөрчлөөс  сэргийлэх талаар хийсэн ажлын үр  дүн;

    5.1.8. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, үр  дүн;

    5.1.9. Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч байрлуулах зэрэг

              осол  гэмтлээс сэргийлэх талаар хийсэн ажлын үр дүн;

   5.1.10.Байгууллагын гадна, дотно шат болон бусад талбайг унах бэртэх, халтиргаа 

              гулгаанааас сэргийлэх зорилгоор тохижуулсан ажлууд;

    5.1.11. Анги, бүлгийн эрүүл ахуйн стандарт хангасан байдал;

 

5.2. Байгууллагын гадна , дотно  тохижилт хийсэн байдал;

    5.2.1.Байгууллагын гадаад орчны ногоон байгууламжийн хэмжээ, тохижилт;

    5.2.2. Байгууллага дотор эко орчин бүрдүүлсэн байдал;

    5.2.3. Байгууллагын өнгө будгийн зохицол стандартад нийцсэн байдал;

    5.2.4. Байгууллагын гадна талбайд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг

              бүрдүүлсэн байдал;

    5.2.5. Байгууллагад хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байдал;

 

5.3 Сурагчид дүрэмт хувцас, багш, ажиллагсад ажлын хувцсаар жигдэрсэн, хэрэглэж      хэвшсэн байдал;

     5.3.1. Сурагчдын дүрэмт хувцасны хангалтын хувь, хэрэгжилт;

     5.3.2. Багш нарын  хувцаслалт жигдэрсэн  байдал;

     5.3.3. Ажилчдын  хувцасны хангалт, хэрэглэж хэвшсэн байдал;

 

 5.4. Сургалтын таатай орчныг бүрдүүлсэн байдал;

     5.4.1. Багш ажлын байран дээрээ хөгжих боломж нөхцлийг бүрдүүлсэн байдал;

     5.4.2. Сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах талаар зохион байгууулсан ажлын үр

                дүн;

    5.4.3. Кабинетийн системээр  хичээллэх нөхцөлийг  хангасан  байдал;

 

 5.5.  Боловсролын үйлчилгээнийхээ  талаар  эцэг эх, асран хамгаалагч, хамт олноос  сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулгыг авч,  түүний мөрөөр  зохион байгуулсан ажил,   үр дүн;

 

 5.6. “Найрсаг  Улаанбаатар“ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажилд оролцсон байдал;

      5.6.1. Байгууллагын соёлыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа байдал;

      5.6.2. Гадаад,  дотоодын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай хамтын

                      ажиллагааг тогтоож хэрэгжүүлсэн байдал;

      5.6.3. Нийслэл Улаанбаатар хотоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор

               зохион  байгуулсан ажлын үр дүн;

 

  5.7. Сургууль, цэцэрлэгийн  эрх зүйн харилцааг боловсронгуй болгож хэрэгжүүлсэн байдал;

      5.7.1. Сургуулийн дүрэм, дотоод журмыг  боловсронгуй болгосон байдал;

 

3

 

     5.7.2. Эрүүл зөв харилцааг байгууллагад  хэвшүүлэх талаар зохион байгуулсан

              ажил;

     5.7.3. Жижүүрийг угтах үйлчилгээний түвшинд хүргэсэн байдал;

     5.7.4. Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар зохион байгуулсан ажлын үр дүн

 

 5.8. Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулсан байдал:

      5.8.1. Сургуулийн суралцагчдын амжилт, чанар нийслэлийн дундажаас дээш     

                байж жил бүр ахисан байх:

      5.8.2. Сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилт

                өмнөх жилийнхээс ахисан байх:

      5.8.3. Цэцэрлэгийн хүүхдийн хөгжлийн ахицын дундаж үзүүлэлт жил бүр

                нэмэгдсэн байх:

 

            Зургаа.  Дүгнэж, шагнал урамшуулал олгох:

 

            6.1 Уралдааны 2 дугааршатны шалгаруулалтыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар байгуулан  дүгнэнэ.

 

            6.2 Ажлын хэсэг уралдааны болзолд нийцүүлэн байгууллагуудыг үзүүлэлтийн дагуу шалгаж, өндөр оноо авсан байгууллагуудаас эхний 20 сургууль, 20 цэцэрлэгийг   шалгаруулна.

 

            6.3 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр тэргүүний тохижилттой  ЕБС, цэцэрлэгийг шагнаж урамшуулна.

 

            6.4. Урамшууллын  20 хувийг тухайн байгууллагын удирдлагын багийн шагналд,      80 хувийг нь сургалтын орчин сайжруулах чиглэлд зарцуулна..

 

            6.5 Уралдаанд шалгарсан   байгууллагыг“UBS” телевиз болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ