118 ДУГААР СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН СУЛ АЖЛЫН БАЙР
ОГНОО : 2015/04/06 УНШСАН: 2334

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 118 ДУГААР СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

  1. Нийслэлийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерийн сул ажлын байранд Нийслэлийн боловсролын газрын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Тавигдах шаардлага:
    • Багш мэргэжилтэй байх
    • Бакалавраас доошгүй зэрэгтэй байх
    • 5-аас доошгүй жил багшилсан байх
    • Ерөнхий болон тусгай дидактикаар мэргэшсэн байх
    • Мэргэжлийн зэрэгтэй байх
    • Ур чадвар /Дидактик шийдэл, боловсруулалт хийх, тэдгээрт анализ хийх, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, бусдыг манлайлах, асуудал шийдвэрлэх, МХТ ашиглах/
  3. Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 04 дүгээр сарын 02-10 нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 804 тоот өрөөнд /Боловсролын хэлтэс/ бүртгэнэ.

     

  4. Сонгон шалгаруулалт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон дунд сургууль дээр 09.00 цагт болно.

    / Хаяг: ХУД 3 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд /

  5. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрийн албан хаагчийн маягт 1-ийг бөглөх
  • Мэргэжлийн диплом /хуулбар/
  • Багшлах эрх /хуулбар/
  • Өргөдөл

 

Лавлах утас: 342472,   99142798

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ