ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2015/04/06 УНШСАН: 1456

Ганцаарчилсан уулзалт нь “Багш - сурагч”, “Багш - эцэг эх” гэсэн хэлбэртэй, хичээлийн жилд 2 удаа, намар хавар, I, III улиралд явагддаг. Энэхүү ээлжит уулзалтыг 2014-2015 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 15, 18, 34, 52, 75-р сургуулийн бага ангийн багш нар хийж байна.

 

Уулзалтын үндсэн зорилго нь:

  • l Хүүхдийн хувийн болон академик мэдлэгийн өсөлт, ахицыг ярилцах
  • l Сурагчийн үнэлгээний системийг ойлгуулж, танилцуулах
  • l Хүүхдийг сургахад багш, эцэг эхийн харилцан нөлөөлөл, үүрэг хариуцлага
  • l Сургууль гэр 2-ыг холбох “Гүүр” болоход оршиж байгаа юм.

 

 Дээрх сургуулийн багш нар 3 сард “Багш, сурагчийн ганцаарчилсан хаврын ээлжит уулзалт”-ыг хийж нэг ч хүүхдийг орхигдуулахгүй хүүхэд нэг бүртэй уулзаж, тэдний ахиц амжилт, зорьсон зорилгодоо хүрсэн эсэх асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллажээ

 

Харин энэ улирлын амралтаар “Багш -эцэг эхийн ганцаарчилсан ээлжит уулзалт”-ыг товлон, хүүхэд нэг бүрийн талаарх үнэн бодит мэдээлэл, ахиц амжилтыг эцэг эхчүүдэд тайлагнан, үр дүнг тооцож, цаг гарган хүүхдэдээ анхааран ажиллаж, сурлага хүмүүжлийн бодит ахиц гаргасан хүүхдийн эцэг эхчүүдэд “Талархал” гардууллаа.

 

            Энэхүү үйл ажиллагаа нь БСШУЯ-аас Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг сайжруулж, оролцоог нэмэгдүүлж, идэвхжүүлэх ”Цүнхэн шуудан” төслийн хүрээнд явагдаж байгаа юм.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ