ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ ХҮНИЙ ЭРХ- ХҮҮХДИЙН ЭРХЭЭС” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ОГНОО : 2015/03/30 УНШСАН: 1620

БАТЛАВ                                                                                        БАТЛАВ

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН            НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН  ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА                           ГАЗРЫН ДАРГА                                                     

                                     Я. БАЙГАЛМАА                                                      Ц.ОТГОНБАГАНА

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮҮСГЭН

БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН             Г. АЛТАНЦЭЦЭГ

 

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

“ ХҮНИЙ ЭРХ- ХҮҮХДИЙН ЭРХЭЭС” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 02 сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Зорилго:

  1. Цэцэрлэгийн багш нарын хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн талаарх ойлголт, үүрэг,оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, тэднээр дамжуулан эцэг эх, олон нийтэд эерэг туршлага, санааг түгээн дэлгэрүүлэх
  2. Хүүхдийг зодож, шийтгэхгүй байх өдөр 04-р сарын 30-ны өдрийг

угтан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг хүүхдийн эрх, хамгаалал, ээлтэй орчин бүрдүүлэхэд цэцэрлэг, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахыг идэвхжүүлэх

 

Хамрах хүрээ:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш нар

Хугацаа:

     2015 оны 04  дүгээр сарын 30-ны өдөр,

Хаана: Багшийн хөгжлийн ордны 202 тоот

Зохион байгуулагч:

  • Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар
  • Нийслэлийн боловсролын газар
  • Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоо

Илтгэлийн сэдэв:

  • Ерөнхий сэдэв: “ Хүний эрх- хүүхдийн эрхээс”

    Дараах сэдвүүдээс сонголт хийж болно.

    1. Бага насны хүүхдэд хандах, хайрлах багшийн сэтгэл
    2. Цэцэрлэг- хүүхдийн эрүүл, аюулгүй, хөгжлийн орчин
    3. Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог
    4. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд багшийн үүрэг, оролцоо
    5. Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эх, багшийн хоорондын харилцааны нөлөө

      Илтгэлд тавигдах техник стандартын шаардлага

      Бүтээл нь Windows /200/XP/Vista-ийн Microsoft Office  2007, 2010 програм дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

      Ерөнхий гарчиг нь 14 pt хэмжээтэй Bold, том үсгээр, дэд гарчигууд нь 12pt үсгийн хэмжээтэй, Bold форматтай, үсгийн фонд: Times New Roman 12

      Цаасны хэмжээ: Дээр , доор, баруун-2 см, зүүн талаасаа 3 см, хуудас дуугарлахгүй, мөр хоорондын зай 1, баруун талаасааа зэрэгцсэн байна.

  • Илтгэгчийн овог нэр, албан тушаал, зэрэг цол, цахим хаяг, харилцах утасны дугаарыг бичсэн байна.
  • Товч хураангуй
  • Түлхүүр үгс /5-10 үгтэй/. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ном зүй гэсэн бүтэцтэй байна. Эшлэл авахдаа дөрвөлжин хаалтад [2.152] авна.
  • Жишээ нь, ном зүй 2 дахь зохиолын 152 хуудаснаас эшлэсэн бол ийнхүү бичнэ. Ном зүйн бичилтэд олон улсын APA стандартыг мөрдөнө.

    Эрдэм шинжилгээний өгүүллийн хэмжээ нь зураг, диаграмм, хүснэгт бүхий 10 хүртэл хуудастай байж болно.

    • Илтгэл нь практик туршлага дээр тулгуурласан, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр хандсан байна.
    • Илтгэлийн сэдэв, зорилгын дагуу эцэг эх, асран хамгаалагчид хандсан тодорхой үйл ажиллагааг цэцэрлэг дээрээ зохион байгуулж, тайланг илтгэлд хавсарган ирүүлнэ. Дээрх чиглэлээр ажил зохион байгуулаагүй тохиолдолд илтгэлийг хүлээн авахгүй.

Илтгэлийн шалгаруулалт:

  • Илтгэл хүлээж авах сүүлийн хугацаа: 04 сарын 10 /Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар 111 тоот/
  • Шалгаруулалтыг зохион байгуулагч байгууллагуудаас томилогдсон комисс шалгаруулна.

Шагнал:  

1 байр -1 / өргөмжлөл, мөнгөн шагнал/   

2 байр -1 / өргөмжлөл, мөнгөн шагнал/  

3 байр-1/ өргөмжлөл, мөнгөн шагнал/

Тусгай байр-2/ өргөмжлөл, үнэ бүхий зүйл /

                                                                   Утас:91059098, 70118835, 70113032

                                                                              е-mail:ts_gerlee80@yahoo.com, zayashkii@yahoo.com

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ