Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
ОГНОО : 2015/03/30 УНШСАН: 1709

2015.03.30 A/27

 

Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

            Монгол  улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны А/09 дүгээр тушаалаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах заавар”-т 7.1-7.6 дахь заалтыг тус тус нэмж хавсралтаар баталсугай.

     

  2. Зааврын 6.4-д “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс сул ажлын байранд томилогдох эрх нь нээлттэй байна.” гэснийг “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд зааврын 6.3-т заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно.” гэж, 6.5-д “Нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сул ажлын байранд нэр дэвшүүлж болно.” гэснийг ”Нийслэлийн Боловсролын газар нөөцөд бүртгэлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй.” гэж, 7.1, 7.2 дахь заалтыг 8.1, 8.2 гэж тус тус өөрчилсүгэй.

     

  3. Зааврын 2.9.6 дахь заалтыг хассугай.

     

  4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмарт үүрэг болгосугай.

     

  5. Зааврын нэмэлт, өөрчлөлтийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

ДАРГА                             Ц.ОТГОНБАГАНА





Нийслэлийн Боловсролын газрын даргын

 

    2015 оны 03 сарын 30 өдрийн  A/27
    дугаар тушаалын хавсралт

 

 

“Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах заавар”-ын нэмэлт, өөрчлөлт

Долоо. Гомдол гаргах хугацаа, хүлээн авах, шийдвэрлэх

  1. Шалгалттай холбоотой дараах гомдлыг оролцогч ба бусад этгээдээс бичгээр хүлээн авч шийдвэрлэнэ.
    1. шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол;
    2. Комиссын болон дэд ажлын хэсгийн гишүүний заавар зөрчсөн тухай гомдол;
    3. шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдол;
    4. шалгалтын нууцлалтай холбоотой гомдол;
    5. шалтгалтын нэгдсэн дүнтэй холбоотой гомдол;
    6. шалгалттай холбоотой бусад гомдол;

       

  2. Гомдол гаргагч нь 7.1.1-т заасан гомдлыг бүртгэл дуусахаас өмнө, 7.1.3-т заасан гомдлыг тухайн шалгалт дуусахаас өмнө, нэгдсэн дүнтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор Комисст тус тус бичгээр ирүүлнэ.
  3. Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурьдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
  4. Комисс нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.
  5. Комисс нь гомдлыг шаардлагатай бол зохих байгууллагад шилжүүлж болно.
  6. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авахгүй.

 

 

---000---

Сэтгэгдэл
Шинэ мэдээ