Боловсролын байгууллагын ариун цэврийн талаарх сургалт эхэллээ
ОГНОО : 2015/03/24 УНШСАН: 1496

БСШУ, "ЭйСиЭф Монгол" ОУБ-аас өнөөдрөөс эхлэн аймаг, дүүргийн Боловсролын газрын дарга нарт "Цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн стандарт, хэрэгжүүлэлт" сургалтыг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, ШУТИС, Францын "ACF Монгол" ОУБ хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах хамгийн наад захын шаардлагыг тогтоон, үндэсний хэмжээнд мөрдөх болсон билээ.

Энэхүү сургалтын хүрээнд норм, шаардлагыг нийт аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газрын дарга нарт танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдөх юм.

 Эх сурвалж: bataar.mn

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ