“Санамж бичиг” байгууллаа
ОГНОО : 2015/03/06 УНШСАН: 1376

Нийслэлийн Боловсролын газар “Сүжеташанд” ТББ-тай 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр буюу шинийн 15-ны билэгт сайн өдөр “ЕБС, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлэх” боловсролын салбарын зорилтын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, “Сүжеташанд” ТББ-ын гүйцэтгэх захирал Япон улсын иргэн Т.Кимико нар гарын үсэг зурлаа.

Харилцан Ойлголцлын Санамж бичгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.  Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсролын үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “Явуулын багшийн сургалт”-д хамруулах
  • Хувилбарт сургалтын арга зүй, технологийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах
  • Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах олон талт үйл ажиллагааг хамтран гүйцэтгэх
  • чиглэлээр “Follow up” ганцаарчилсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах
  • Багш нарыг сайн арга туршлагаа харилцан солилцох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд мэдээллийн дэвшилтэд технологийг өргөнөөр ашиглах боломжийг нээнэ гэж Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ