“Эртэч Монгол” аяны нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө
ОГНОО : 2015/03/06 УНШСАН: 1400

Нийслэлийн Боловсролын газар, “Монгол тэмүүлэл- Сайхан монгол орон” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа "Эртэч монгол" 3 сарын аянг нийслэлийн ерөнхий боловсролын 50 сургуульд зохион байгуулж байна. Энэхүү аяны нээлтийн чуулган 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 06:00-08:00 цагийн хооронд  Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдсан.

Аяны нээлтэд Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэл , БСШУЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат, Түүхийн ухааны доктор академич Ж.Болдбаатар “Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ийн тэргүүн А. Шагдарсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа. НБГ-ын мэргэжилтнүүд дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга мэргэжилтнүүд  аянд хамрагдах сургуулиудын удирдлага багш эцэг эхийн төлөөлөл,  төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 700 гаруй хүн хамрагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг  “UBS TV бүрэн эхээр нь сурвалжилж, олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Мэдээллийг C1-ээр 8 удаа, Movie box-оор 8 удаа, TV-8 –аар 8 удаа нийт 24 удаагийн давталттайгаар олон нийтэд хүргэсэн. Мөн “Ulaanbaatar.mn сайтаар мэдээлэл түгээгдсэн болно гэж Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ