ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
ОГНОО : 2015/03/06 УНШСАН: 1283

Хан-Уул дүүргийн 8-р хороонд өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тохилог орчинд мэргэжлийн багш нарын удирдлага дор сурч хүмүүжих боломжтой болж байна. 

Хан-Уул дүүргийн 8-р  хороо сургуулийн өмнөх насны нийт 937 хүүхэдтэйгээс тал нь буюу 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байжээ. Шинэ цэцэрлэгийн нээлтэд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга, НИТХ-төлөөлөгч Ц.Буяндалай болон Хан-Уул дүүргийн дүүргийн удирдлага, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцжээ.
 

Б.Сансартуяа

 Эх сурвалж: olloo.mn

Сэтгэгдэл
Шинэ мэдээ