Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай
ОГНОО : 2015/02/06 УНШСАН: 1378
2015 оны 2-р сарын 6 өдөр                                                             Дугаар А/105                                                                                         Улаанбаатар хот
 
Улаанбаатар хотод ажил эхлэх
цагийг өөрчлөх тухай
 
  
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ж”, “к”, 29.2, Монгол улсын Засгийн газрын 2014 оны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  
 
            1. Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг; төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар тус тус баталсугай.
 
            2. Дээрх захирамжийг мөрдүүлж, хэрэгжилт, үр дүнг хагас, бүтэн  жилээр Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, олон нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
 
            3. Энэхүү захирамжийг 2015 оны  02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
  
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ