Баянзүрх дүүргийн ЕБСургуулийн сургалтын менежерийн сул ажлын байр
ОГНОО : 2015/02/05 УНШСАН: 2018

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 53 ДУГААР СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 53 дугаар сургуулийн сургалтын менежерийн сул ажлын байр гарсан тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Суурь, бүрэн дунд боловсролын багш мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 02 дугаар сарын 11-13 -ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 316 тоот өрөөнд /Боловсролын хэлтэс/ бүртгэнэ.

  1. Сонгон шалгаруулалт 2015 оны 02 дугаар сарын 16 -ны өдөр 55 дугаар сургууль дээр 10 цагт болно.
  2. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  3. Шалгалт нь сорил, ярилцлага гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Сорилын шалгалтанд тэнцсэн хүн ярилцлагад орно.

Сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом /хуулбар/
  • Багшлах эрх /хуулбар/
  • Ажилласан байгууллагын тодорхойлолт
  • Өргөдөл
  • Бүртгэлийн хураамж 5000 төг

ЗАРЛАЖ БУЙ СУЛ АЖЛЫН БАЙР

Сургууль, цэцэрлэг

Сул ажлын байр

Ажлын байрны тоо

Тавигдах шаардлага

 

 

 

 

1

 

 

 

 

53-р сургууль /БЗД-ийн 16-р хороо/

 

 

 

 

Дунд ангийн сургалтын менежер

 

 

 

 

1

Боловсрол:

  • Бакалавраас доошгүй зэрэгтэй

    Мэргэжил:

  • Ерөнхий боловсролын сургуулийн багш /бага ангиас бусад мэргэжлийн/

    Туршлага:

  • Багшлах эрхтэй
  • 5-аас доошгүй жил багшилсан байх

Ур чадвар:

  • Багаар ажиллах чадвартай
  • Гадаад хэлээр харилцах
  • Компьютер хэрэглэх
  • Бичиг баримт боловсруулах

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС    

Холбоо барих утас: 260022,

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ