Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн арга зүйч, багшийн сул ажлын байр
ОГНОО : 2015/02/05 УНШСАН: 2205

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ, БАГШИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн арга зүйч, багшийн сул ажлын байр гарсан тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тухайн мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 316 тоот өрөөнд /Боловсролын хэлтэс/ бүртгэнэ.

  1. Сонгон шалгаруулалт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 55 дугаар сургууль дээр 10 цагт болно.
  2. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  3. Шалгалт нь  сорил, ярилцлага гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга зүйчийн ажлын байранд ярилцлага хийгдэнэ
  4. Сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом /хуулбар/
  • Багшлах эрх /хуулбар/
  • Ажилласан байгууллагын тодорхойлолт / арга зүйчид хамаарна/
  • Өргөдөл
  • Бүртгэлийн хураамж 5000 төг

ЗАРЛАЖ БУЙ СУЛ АЖЛЫН БАЙР

Сургууль, цэцэрлэг

Сул ажлын байр

Ажлын байрны тоо

Тавигдах шаардлага

 

 

 

 

 

1

 

 

 

 

8-р цэцэрлэг

 

 

 

 

Арга зүйч

 

 

 

 

1

Боловсрол:

  • Бакалавраас доошгүй зэрэгтэй

    Мэргэжил:

  • Сургуулийн өмнөх боловсролын багш

Туршлага:

  • Багшлах эрхтэй
  • 5-аас доошгүй жил багшилсан байх

Ур чадвар:

  • Багаар ажиллах чадвартай
  • Гадаадхэлээр харилцах
  • Компъютер хэрэглэх
  • Бичиг баримт боловсруулах
  • Бага насны хүүхэдтэй ажиллах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх чадвартай байх

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

202-р цэцэрлэг

 

 

 

 

СӨБ багш

 

 

 

 

3

Боловсрол:

  • Бакалавр болон түүнтэй адилтгах

    Мэргэжил:

  • Сургуулийн өмнөх боловсролын багш

Ур чадвар:

  • Багаар ажиллах чадвартай
  • Компъютер хэрэглэх
  • Бичиг баримт боловсруулах
  • Бага насны хүүхэдтэй ажиллах сонирхолтой

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС    

Холбоо барих утас: 260022

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ