Шалгуур үзүүлэлт батлах тухай
ОГНОО : 2015/01/30 УНШСАН: 5073

2015-01-30                                                            № А/09                                                  Улаанбаатар хот


Шалгуур үзүүлэлт батлах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн  281.1.4, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоол, Боловсрол,Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299, 2014 оны А/112 дугаар тушаал,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн  улирлын ажлын үр дүнг үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү шалгуур үзүүлэлтийн дагуу захирал, эрхлэгчийн улирлын ажлын үр дүнг  үнэлж, нэгдсэн үнэлгээг  нийслэлийн  Боловсролын газарт ирүүлж байхыг дүүргийн Боловсролын хэлтсийн  дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангаж, үнэлгээг газрын даргын дэргэдэх Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулахыг  Захиргаа, санхүүгийн хэлтэс /Ц.Мягмар/, ажлын үр дүнгийн үнэлгээнд хяналт, шинжилгээ хийхийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс /Х.Чинтогтох/-т даалгасугай.

 

  

ДАРГА                       Ц.ОТГОНБАГАНА

Хавсралт: ТАТАХ

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ