БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД 100 ХУВЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ОГНОО : 2015/01/13 УНШСАН: 1398
Багахангай дүүргийн 2-р хороонд баригдсан 207-р цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай юм.
Тус хороонд цэцэрлэгийн насны нийт 200 хүүхэд байдаг бөгөөд 100 хүүхэд нь УБТЗ-ын "Бялзуухай" цэцэрлэгт хамрагддаг ба үлдсэн 100 хүүхэд нь тус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.
Ингэснээр тус хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадлаа. Тус цэцэрлэгийг БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төслийн хүрээнд барьж ажиглалтад өгч байна.
Эх сурвалж: http://www.meds.gov.mn/post150112