Багш шалгаруулж авна
ОГНОО : 2015/01/09 УНШСАН: 2589

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН  БАГШИЙН  АЖЛЫН СУЛ БАЙРНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

  1. Нийслэлийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд ажиллах багшийн сул ажлын байр гарсан тул Нийслэлийн боловсролын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Тухайн мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 01 дүгээр сарын 7-14 нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 804 тоот өрөөнд /Боловсролын хэлтэс/ бүртгэнэ.
  3. Сонгон шалгаруулалт 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 118 дугаар сургууль дээр 10 цагт болно.

    / Хаяг: ХУД 8 дугаар хороо, 118 дугаар сургуулийн буудал /

  4. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом /хуулбар/
  • Багшлах эрх /хуулбар/
  • Өргөдөл

ЗАРЛАЖ БУЙ СУЛ АЖЛЫН БАЙР

Сургууль, цэцэрлэг

Мэргэжил

1

ХУД, Яармаг, 8-р хороо,

118 дугаар сургууль

Бага ангийн багш

2

ХУД, Яармаг, 8-р хороо,

118 дугаар сургууль

Химийн багш

3

ХУД, Яармаг 8-р хороо,

118 дугаар сургууль

Биологийн багш

 

4

ХУД, 13-р хороо

26 дугаар сургууль

/Туул тосгон шувуунд/

 

Математикийн багш

5

 

ХУД, Яармаг, 4-р хороо

34 дүгээр сургууль

 

Дуу хөгжмийн багш

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС     342472

Сэтгэгдэл
Шинэ мэдээ