209 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН СУЛ БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ОГНОО : 2015/01/05 УНШСАН: 2231

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН 209 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН  АЖЛЫН СУЛ БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

  1. Нийслэлийн Хан-уул дүүргийн 8 дугаар хороонд шинээр ашиглалтанд орж буй 250 хүүхдийн, 209 дүгээр цэцэрлэгийн багшийн сул ажлын байранд Нийслэлийн боловсролын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Дараах буй сул ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаж байна.
    • Аргазүйч 1
    • Бүлгийн багш 10
    • Хөгжмийн багш 1
    • Биеийн тамирын багш 1
  3. Тухайн мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 01 дүгээр сарын 5-9-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 804 тоот /Боловсролын хэлтэс/ өрөөнд 10,00-16,00 цагийн хооронд бүртгэнэ.
  4. Сонгон шалгаруулалт 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, 209 дүгээр цэцэрлэгийн байранд 12,00 цагт эхэлнэ. / Яармагийн 118 дугаар сургуулийн буудал/
  5. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом /хуулбар/
  • Өргөдөл
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

  

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

Холбоо барих утас: 342472, 99013079

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ