19 мянга орчим суралцагч ЭЕШ-д хамрагдана
ОГНОО : 2015/03/18 УНШСАН: 1223

Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл  хийж байна. Энэ оноос эхлэн их дээд сургууль, коллежид элсэн суралцагчид Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх журам гарсан. Харин Боловсролын үнэлгээний төвөөс тус шалгалтанд 400-аас дээш оноо авч чадаагүй шалгуулагчид Элсэлтийн Ерөнхий шалгалтыг өгөх боломжгүй гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн энэ онд их дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-нд шинээр 19 мянга орчим, өнгөрсөн оны төгсөгчидөөс 3 мянга орчим суралцагчид хамрагдана. Харин элслтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт орж монгол хэл бичгийн шалгалтыг өгөхөөр болсон. Энэ нь суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой. Тэгвэл Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл энэ сарын 9-ны өдөр 18 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй , нэмэлт бүртгэл хийхгүй тул шалгуулагчдыг амжиж бүртгүүлэхийг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Мөн Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар 4-р сарын 20-ны 18-цагт дуусна. Бүртгүүлэхдээ хувийн мэдээлэлээ алдаагүй бөглөхийг анхаарууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөг байна. Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Уг асуудалтай холбоотой санал гомдлоор иргэд боловсролын үнэлгээний төвд хандах боломжтой юм байна.

Эх сурвалж: Мэдээллээ.мн


Сэтгэгдэл
Шинэ мэдээ