ЕБС-ийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээл оруулна
ОГНОО : 2015/03/18 УНШСАН: 1648

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оюуны өмчийн хичээлийг оруулах талаар Шадар сайд У.Хүрэлсүх Боловсролын дэд сайд Я.Төмөрбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон бусад холбогдох албаны хүмүүст өгсөн байна. Одоогийн байдлаар ЕБС-ийн сурагчид 20 орчим төрлийн хичээл үзэж байна. Энэхүү программд оюуны өмчийн хичээлийг нэмж тусгах, хэрэгжүүлэх ажлыг нэг хоёр жилд хийх боломжгүй гэдгийг салбарынхан хэлсэн. 

Харин тодорхой үе шаттай, системтэй хэрэгжүүлж чадвал 5-10 жилийн дараа гэхэд энэ ажил бодит биелэлээ олно гэж үзэж байна. Тиймээс үндэс суурийг нь тавих ажлыг салбарын яам, холбогдох байгууллагууд анхааралдаа авч 2015, 2016 оны хичээлийн жилийн хөтөлбөрт тусгах, сурах бичиг зохиох, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг тодорхой үе шаттай хийхээр болжээ. 

 

 

Эх сурвалж: olloo.mn

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ