Улаанбаатар хотод хотод ажил эхлэх, тарах цагийг өөрчлөх захирамжийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар боллоо.
ОГНОО : 2015/03/18 УНШСАН: 1323

Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөрийн баталсан “Нийслэлийн засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн хэрэгжилт, үр дүнг тооцох” 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  ажлын удирдамжийн дагуу Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд болон Нийслэлийн Замын цагдаагийн газар,  Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд хийх ажлын чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн. Албан бичигт удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж дүн мэдээг нэгтгэн, илтгэх хуудас бичиж цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулан 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн боловсролын газарт ирүүлэхээр тусгасан гэж Захиргаа, санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ