Нийслэлийн боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн зорилт
ОГНОО : 2014/09/04 УНШСАН: 1711

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

                Хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших сургалтын орчныг бүрдүүлэх зорилгоор дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

· Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 76.5%,

· Бага боловсролын хамран сургалтын цэвэр жинг 93,5%,

· Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 95,6%-д хүaргэх,

· Сургууль завсардалтын индексийг 0,04% хүртэл бууруулах

Нэг. Сургууль цэцэрлэгийн  менежментийг хөгжүүлэх чиглэлээр

1.1. Сургууль, цэцэрлэгийн түвшинд олон нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг бүхий захиргааны болон мэргэжлийн удирдлагын оновчтой тогтолцоо бий болгоход чиглэсэн дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох

1.2. Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын  чанарын шинэчлэлийн бодлого, зорилт, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн онцлогт тохирсон  цэцэрлэг, сургуулийн удирдлагын  оновчтой загварыг хэрэгжүүлэх

1.3. Сургууль, цэцэрлэгийн болон ангийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, эцэг эх, багшийн хамтарсан холбоо байгуулан  хүүхэд бүрийн авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх

1.4. Улс, орон нутгийн өмч хөрөнгө, төсвийг үр ашигтай захиран зарцуулахын тулд төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааны  нээлттэй ил тод, байдлыг хангах

1.5. Удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг нийт сургууль, цэцэрлэгт  нэвтрүүлэн мэдээллийн технологийн дэвшлийг  бүхий л үйл ажиллагаандаа ашиглах замаар цаас багатай технологид шилжих ажлыг эхлүүлэх

Хоёр. Сургалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр

2.1. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорхой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус хэвшлийн цэцэрлэгийн дотоод нөөц бололцоо, хүчин чадлыг бүрэн ашиглах, энэ чиглэлээр төр, захиргааны байгууллага хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах

2.2. Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн номоор анги, кабинетийн номын санг баяжуулах 

Гурав. Багш, сурагчийн хөгжлийг дэмжих чиглэлээр

 3.1. Сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд боловсролын түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт, үнэлгээ, арга зүй, технологийн шинэчлэлийн туршилт, хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах

3.2. Багшийн хөгжлийн хэрэгцээнд түшиглэн мэргэжил дээшлүүлэх танхимын болон зайны сургалтыг зохион байгуулж багш бүрийн заах арга, ур чадварыг хөгжүүлэх, нийт сургалтын  50  хувийг цахим хэлбэрээр зохион байгуулах

3.3. “Багшийн хөгжил”, “Ном”, “Авьяас”  хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг бүр өөрийн давуу тал, онцлогтоо тулгуурлан бүтээлчээр хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

3.4. Боловсролын чанарын шинэчлэл, сургалтын  шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг  мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, сургагч багш нарын  бүсчилсэн баг бүрдүүлж  мэргэшсэн зөвлөн туслах  үйлчилгээг сургууль цэцэрлэгийн 40 хувьд хүргэх

3.5. Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэж багшийн ажлыг бодитой үнэлэх, урамшуулах ажлыг  үргэлжлүүлэн зохион байгуулах 

Дөрөв. Насан туршийн боловсролын чиглэлээр 

4.1. Албан бус – Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээний төрөл чиглэлийг нэмэгдүүлэн дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчдаас ЕБС-д шилжин суралцагчдын тоог 10%-д хүргэх 

Тав. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр

5.1. Тусгай сургуульд ажиллаж байгаа  мэргэжлийн бус багшийн 20 % -ийг согог зүйч  багшийн богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлэх

5.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  ЕБС-д суралцуулах санал санаачилгыг дэмжин суралцах тэгш боломж олгох ажлыг зохион байгуулах

  

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

Шинэ мэдээ