Бага ангийн сурагчид нэг сар тав хоног амарна
ОГНОО : 2014/12/16 УНШСАН: 1918
Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардхад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан билээ.
Энэ жилийн хувьд, нийслэлийн ерөнхий боловсролын  сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос нэгдүгээр сарын 26-нд, хөдөө орон нутагт 1-р сарын 10-аас 2-р сарын 09 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн ЕБС-ийн бага ангийхныг II улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин нийслэийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид 1-р сарын 03-аас 26-ныг хүртэл, хөдөө орон нутагт 1-р сарын 26-аас 2-р сарын 9-ний өдөр хүртэл амрах  юм байна. Та бүхэн доорх холбоос дээр дарж, ЕБС-ийн амралтын хуваарьтай танилцана уу.
АМРАЛТЫН ХУВААРЬ 
Нийслэлд
  • Бага анги: XII.20-I.26
  • Дунд: I.03-I.26
  • Ахлах: I.10-I.26

Хөдөө орон нутагт
  • Бага: I.10-II.09
  • Дунд: I.26-II.09
  • Ахлах: I.31-II.09

Эх сурвалж: meds.gov.mn
Сэтгэгдэл
Шинэ мэдээ