Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд
ОГНОО : 2014/08/18 УНШСАН: 1063

Өнгөрсөн хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглаж сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр сургууль, цэцэрлэг ажиллуулан иргэд, суралцагчдыг хохироосон тохиолдол гарсан билээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах анхааруулгыг өгч байна.

Хэрэв та хүүхдээ төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт суралцуулахаар шийдсэн бол дараах зүйлийг анхааралдаа авна уу? Үүнд:

1.Тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх,

2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа эсэх,

3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг тухайн сургалтын байгууллагаас лавлаж тодруулах.  

Шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийн мэдээллийг НБГ-ын 7011-3080 утаснаас авч болно.

 

 


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл
Шинэ мэдээ