2014-2015 оны Хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээ
ОГНОО : 2014/08/06 УНШСАН: 1071

Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэх урсгал болон их засварын ажлууд   2014-08-05-ний өдрөөр дараах явцтай байна. 

            Урсгал засвар:

            Нийслэлийн төрийн өмчийн 114 сургууль,17цэцэрлэгт нийт 929,9 сая төгрөгийн урсгал засвар хийгдэх бөгөөд засварын явц 80% -тай байна.

            Их засвар:

            2014 онд нийслэлийн 21 сургууль, 18 цэцэрлэгийн барилга болон гадна шугам сүлжээний их засварт улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,2 тэрбум төгрөг батлагдсан байна.  Үүнд:

 

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалт- 12 сургууль, 14 цэцэрлэгт 2255,6 сая төгрөг

2. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт- 4 сургууль, 2 цэцэрлэгт 1021,0 сая төгрөг                   

2. "Өвсний үндэс" Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх -5 сургууль, 1 цэцэрлэгт- 537,9 сая төгрөг                                                             

3. "Цэвэр агаар"сангийн хөрөнгө оруулалтаар -2 сургууль, 1 цэцэрлэг- 359,2 сая   төгрөг тус тус батлагдсан.                                                                                                           

2014-08-05-ийн өдрийн байдлаар:           

                                                      

Засварын ажил эхэлсэн- 6 / БГД-ийн 100-р цэцэрлэг, БЗД-ийн 115,3-р цэцэрлэг,  111-р сургууль, БНД-ийн 131-р цэцэрлэг, Гүн галуутай цогцолбор сургууль/

Гэрээ баталгаажих буюу гэрээ хийх мэдэгдэл хүргүүлсэн: 7

Зөвлөмж хүргэгдсэ: 3

Тендер зарласан, Үнэлгээ хийгдэж байгаа: 9

Тендерийн материал буцаагдсан,  Маргаан гарсан: 3

 Үүнд:  Баянзүрх дүүргийн 32, 58 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 39-р сургууль

Тендер зарлаагүй-13 Үүнд:

Ø Төсөв хийлгүүлж байгаа: 9 /БГД-ийн 15 цэцэрлэг, 28,93-р сургууль, БЗД-ийн 113, Шавь сургууль, 4-р хорооны шинэ цэцэрлэг, СБД-ийн 4-р сургууль, ЧД- ийн 39-р сургууль, 124-р цэцэрлэг/

Ø Хөрөнгө эргүүлэн татсан: 1 – БЗД-ийн 191 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг БШУЯ гүйцэтгэнэ.

ØҮнэлгээний хороо хуралдаагүй: 3  /СХД-ийн122,123,81-р сургуулийн үнэлгээний хорооны дарга  амарсан, болон гишүүд цуглаагүй/                    

       

2014 - 4 -18 өдөр: БШУС-ын “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай”  2014 оны  А/144 дүгээр тушаалаар 26 сургууль, цэцэрлэгийн засварын    ажлын худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг  Нийслэлийн Засаг    даргад шилжүүлсэн.

2014- 4 -25,29 өдөр: НЗД-ын А/333, А/334, А/346, А/347, А/348 дугаар тушаалаар  Улсын төсвөөр хэрэгжих  боловсролын   байгууллагуудын засварын ажлыг  дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүлсэн.

2014-5-01 өдрөөс :     Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагуудын засварын ажлын  төсвийг нийслэлийн Хөрөнгө  

             6-17 хүртэл        оруулалтын  газар  хариуцан хийсэн 

2014-6 -13 өдөр:          Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны  газраас

              7- 7 хүртэл        тендерүүдийг зарласан.

 

2014-7-03 өдөр:        Нийслэлийн төсвийн тодотгол  болон Улсын төсвөөс 15 сургууль, цэцэрлэгийн барилгын засварт нийт 1918,1 сая төгрөг 7-07 хүртэл баталсан.  

                    Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд  хийгдэх засварын ажлууд  09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө дуусах боломжгүй болж байгаа нь  хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд хүндрэл учирч, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл байдал ноцтой зөрчигдөж болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд засварын ажлын гүйцэтгэгчээр санхүү болон ажиллах хүч сайтай байгууллага шалгаруулах,  тендерийн материалыг үнэлэх, гэрээ байгуулах зэрэгт тухайн байгууллагаас шалтгаалах хугацааг түргэсгэх, засварын ажлыг гэрээнд заагдсан хугацааны дагуу хийж дуусгахыг гүйцэтгэгч байгууллагад онцгой анхааруулах,  хичээл сургалтын ажил эхлэхээс өмнө  дуусах боломжгүй засварын ажлуудын гүйцэтгэгч байгууллагуудад орчны тоосжилт  болон дуу чимээ багасгах, орчны эрсдэлгүй, аюулгүй  ажиллагааг хангаж ажиллах албан шаардлагыг тавьж, тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ