Анхны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын шавыг тавилаа
ОГНОО : 2014/07/04 УНШСАН: 976

Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар анх удаа16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг барихаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 180 суудал, 120 ор бүхий бага сургууль, цэцэрлэгийн барилгын шавыг тавих ёслол болж  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, “Бэрэн групп” ХХК-ний төслийн удирдагч, баг хамт олон, мөн хүүхэд сурагчдын төлөөлөл нар шавыг ёслол хүндэтгэлтэйгээр тавьлаа. Энэ нь Бага сургууль цэцэрлэгийн барилгуудын анхдагч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууцны хороололтой цогц болон баригдаж байгаагаараа онцлог байлаа. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ