Хөрөнгө оруулалтын ажлын явц- 2014 оны хагас жилийн байдлаар
ОГНОО : 2014/06/18 УНШСАН: 1039

2014-06-17 ажлын явц хүснэгтээр.docx                                                                                            

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ нэмэгдүүлэх чиглэлээр 2014 онд нийт 73,2 тэрбум төгрөгийн улс, нийслэл, дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар  6400 суудал бүхий 11 сургууль,   4720 ор бүхий 39 цэцэрлэг,  1 спорт заал,  1920 ор, 2880 суудал бүхий 16 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барихаар төлөвлөгдсөн. /Хүснэгт 1/    

Сая/төгрөг

 

Обьектийн төрөл

Улсын төсөв

Нийслэлийн Төсөв

Дэлхийн банкны санхүүжилт

НИЙТ ДҮН

 

Тоо хэмжээ

28

22

17

67

1

Сургууль

Тоо хэмжээ

8

3

 

11

Суудлын тоо

5120

1280

 

6400

Төсөвт өртөг

10376,6

3500,0

 

2

 

Цэцэрлэг

Тоо хэмжээ

19

3

17

39

Орны тоо

2300

720

1700

4720

Төсөвт өртөг

17338,5

2884,0

10400,0

3

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор

Тоо хэмжээ

 

16

 

16

Суудал, орны тоо

 

4800

 

1920/2880

Төсөвт өртөг

 

28520,4

 

4

Спорт заал

Тоо хэмжээ

1

 

 

1

Төсөвт өртөг

200,0

 

 

 

 

 

 

6

НИЙТ ДҮН сая/төг

27915,1

34904,4

10400,0

73219,5

 

            НЭГ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажил

 

            Улсын төсвийн хөрөнгө оруулалт: 2014 оны төсвийн тодотголоор нийт 28 сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 27,9 тэрбум төгрөг баталсан. Үүнд: 8 сургууль, 19 цэцэрлэг, 1 спорт заалны барилга байна.

Үүнээс:

ü 6 сургууль, 9 цэцэрлэгийн барилгын ажлын хэрэгжилтийг  БШУЯ хариуцан ажиллаж байна.

ü Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид БШУЯ-аас 14 барилга байгууламжийг барих эрхийг шилжүүлсэн. Үүнд:1880 суудал бүхий 3 сургууль, 1355 ор бүхий 10 цэцэрлэг, 1 спорт заалны барилга. / СБД-ийн 3 дүгээр сургуулийн барилга багтсан. СБД-ийн 3 дугаар сургуулийн барилгын ажлыг “Алтанбулаг трейд”ХХК эхлүүлсэн байна. БШУС-ын 2014-06-12-ний өдрийн “ Тушаалд нэмэлт оруулах тухай” А/267 дугаар тушаалаар СБД-ийн 11 дүгээр сургуулийн барилгыг барих ажлыг зохион байгуулах эрхийг Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид эрх шилжүүлсэн байна/ 

 Эрх шилжин ирсэн 14 барилгаас  8 цэцэрлэг, 1 сургуулийн газар чөлөөлөгдөх шаардлагатайгаас 6 цэцэрлэгийн барилгын газар чөлөөлөгдсөн. /СБД-ийн 13, ЧД-ийн 8,16,18, СХД-ийн 4,7-р хорооны нутаг дэвсгэрт /

Хуучин барилгыг нь буулгаж шинээр барих СХД-ийн 26, БГД-ийн 47 дугаар цэцэрлэг болон газар нь чөлөөлөгдсөн  6 байршилд  барих 120,150 ортой цэцэрлэгийн модон араг бүтээц технологиор барих барилгын зураг төсөв нь  нийслэлийн хөрөнгө оруулалтын газраар хянагдаж дуусан нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2014-06-13-ний өдөр хүлээлгэн өгсөн. Тендер зарлах бэлтгэл ажил хийгдэж байна. 

 2 цэцэрлэг, 1 сургуулийн барилгыг төлөвлөсөн газрыг чөлөөлөх судалгааны ажил хийгдэж байна.  / ЧД-ийн 11,11, БЗД-ийн 26-р хороо/

 

 

ХОЁР. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажил

 

            Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалmаар 3 сургуулийн өргөтгөл, 3 цэцэрлэг, 16 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барихад 2014 онд  34,9 тэрбум төгрөг баталсан.  

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц дараах байдалтай байна.

    ü Барилгын буулгалт, угсралтын ажил эхэлсэн-3 цэцэрлэг, 1 сургуулийн өргөтгөл / ХУД-ийн 8-р хорооны 240 ор, ЧД-ийн 5 дугаар цэцэрлэг 240 ор, БГД-ийн 57-р цэцэрлэг 240 ор, 20 дугаар сургуулийн өргөтгөл/

ü    Тендерийн материалд үнэлгээ хийгдэж байгаа- 1 цэцэрлэг, 1 сургуулийн өргөтгөл / БГД-ийн 40-р сургууль/

ü    Барилгын

 зураг төсөв хийгдэж дууссан-1 сургуулийн өргөтгөл байна. / СБД-ийн 2-р сургуулийн 320 суудалтай өргөтгөл /

 

16 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын хувьд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар ажлын явц дараах байдалтай байна.

Үүнд :

  ü Барилга угсралтын ажил эхэлсэн- 1  /Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу CБД-ийн 11-р хороо/

ü   Шаардлага хангасан тендерийн материал ирээгүйгээс тендерийг дахин зарлан үнэлгээ хийгдэж байгаа- 6  барилга / БЗД-ийн 19, ХУД-ийн 10,14, СБД-ийн 17, СХД-ийн 24,25-р хорооны бага сургууль цэцэрлэгийн барилгын тендерийн материалыг 2014-06-02-ний өдрөөс 11-ний өдрүүдэд нээсэн/

        ü Шинээр тендер зарласан-4 барилга /ХУД-ийн 15, БЗД-ийн 23, ЧД-ийн 12,17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль,                                       цэцэрлэгийн барилгын ажлын тендер 2014-05-19-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ний өдрүүдэд зарлагдсан/

 ü Тендер зарлах бэлтгэл ажил хийгдэж байгаа-2  /Газар чөлөөлөгдсөн болон байршил солих НЗД-ын захирамж гарсаны дагуу БЗД-ийн 22, БГД-ийн 7-р хороонд/

 ü Газар чөлөөлөх захирамжийн төсөл, судалгааны ажил хийгдэж байгаа- 5  /БЗД-ийн 27, СХД-ийн 11, ЧД-ийн 12,16,17-р хороо/

 

ГУРАВ. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажил

            Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх түншлэл хөтөлбөр”-ийн санхүүжилтээр  1700 ор бүхий 17 цэцэрлэгийн барилга барихад 10.4 тэрбум төгрөг баталсан. Эдгээр ажлууд нь 2013-2014 он дамжин хэрэгжиж байна.

—             Барилгын ажлын явц:

—  Ашиглалтад орсон - 1 цэцэрлэг

—  Барилга угсралтын ажил хийгдэж байгаа - 16 цэцэрлэг / 12 барилгад угсралтын ажил хийгдэж дууссан, заслын ажил хийгдэж байна.  4 барилгын угсралтын ажил хийгдэж байна/

—  Тус цэцэрлэгүүдэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх тендер 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр зарлагдсан бөгөөд одоо гэрээ хийх шатанд явж байна. 

ДӨРӨВ. Их засвар

2014 онд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн 12 сургууль, 14 цэцэрлэгт  2,255 тэрбум төгрөгний засварын ажил хийгдэх бөгөөд БШУЯ-аас “ Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай” 2014 оны А/144 дүгээр тушаалаар засварын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргад 2014 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр шилжүүлсэн.

   НЗД-ын 2014 оны 04 дүгээр сарын 25,29-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/332, А/333, А/334, А/346, А/347, А/348 дугаар захирамжаар худалдан авах ажиллагааны эрхийг Дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүлсэн.

   НХОГ-аас засвар хийгдэх сургууль, цэцэрлүүдэд хяналтын төсөв хийж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ