Бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барих 7 байршлын газар чөлөөлөгдлөө
ОГНОО : 2014/06/12 УНШСАН: 1483

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан.  Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас  06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 7 байршлийн газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлээд байна.

                Үүнд: БГД-ийн 7-р хороонд 96-р цэцэрлэгийн эзэмшил газарт,  СБД-ийн 11-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу байршуулахаар, БЗД-ийн 22,23, СХД-ийн 24, ЧД-ийн 12,17-р хорооны нутаг дэвсгэрт

 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу “Бэрэн констракшн” ХХК нь  нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол Хан-уул дүүргийн 10,14,15, Сонгинохайрхан дүүргийн 24,25, Баянзүрх дүүргийн 19,23, Чингэлтэй дүүргийн 12,17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерүүд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зарласан байна. 


 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ