Хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай
ОГНОО : 2014/04/21 УНШСАН: 6151

Хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай

 

Монгол  улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийн 21.1, 24.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

 

1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулах хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загварыг хавсралтаар баталсугай.

 

2. Хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах арга хэмжээ авахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Ц.Мягмар/-т даалгасугай.

 

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга Р.Түвшинбатад үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                        Ц.ОТГОНБАГАНА




Хавсралт татах: ТАТАХ
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ