Мэдээлэл зүйн багш ажилд авна
ОГНОО : 2015/03/16 УНШСАН: 2501

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

 51 ДУГААР СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШИЙН СУЛ

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын  51 дүгээр сургуульд мэдээлэл зүйн багшийн сул ажлын байр гарсан тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2015 оны 03 дугаар сарын 23-25 –ны өдрүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 216 тоот өрөөнд /Боловсролын хэлтэс/ -т бүртгэнэ.

1.     Сонгон шалгаруулалт  2015 оны 03 дугаар сарын27 –ны өдөр 51 дүгээр сургууль дээр 10 цагт болно.

/Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойно/

  1. Багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.

·         Иргэний үнэмлэхний /хуулбар/

·         Төрийн албан хаагчийн анкет

·         Мэргэжлийн диплом /хуулбар/

·         Багшлах эрх /хуулбар/

·         Ажилласан байгууллагын тодорхойлолт

·         Өргөдөл

·         Бүртгэлийн хураамж 5000 төг

ЗАРЛАЖ БУЙ СУЛ АЖЛЫН БАЙР

Сургууль, цэцэрлэг

Сул ажлын байр

Ажлын байрны тоо

Тавигдах шаардлага

1

51 дүгээрсургууль /БГД-ийн 2-р хороо/

Мэдээлэлзүйнбагш

1

Боловсрол:

- Бакалавраас доошгүй зэрэгтэй

Мэргэжил:

- Мэдээлэл зүйн багш

Туршлага:

- Багшлах эрхтэй

Ур чадвар:

- Багаар ажиллах чадвартай

- Ёс зүйн дүрмийг чанд сахидаг

Бусад:

- Ачаалал даах чадвартай

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС    

Холбоо барих утас: 70123051
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ