Тендерийн урилга
ОГНОО : 2013/11/08 УНШСАН: 938

Улаанбаатар хот, хан-уул дүүрэг, 8 дугаар хороонд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажил

 ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороонд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажил


Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0412
[Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас] эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн барилгын угсралтын ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [200, 000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь нийт 3.0 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500.0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 он 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 800 сая төгрөг байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [бүх заалтуу шаардлагатай]
Хуучин БУТЗ-ийн:
- 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
- 2.1.3  Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил /1-7 давхар хүртэл/
- 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.2.2  Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
- 2.2.4 Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралт
- 2.2.9  Гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт,
эсвэл
Шинэ БУТЗ-ийн:
-2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
-2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил /1-5 давхар хүртэл/
-2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, Гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт. 

Тендерийн хамт 18.000.000 /арван найман сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 12 дугаар сарын 05-]-ны өдрийн, [14 цаг 30 минутад] -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:  эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж
Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот дансанд мөнгөө төлнө үү


[Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Самбуугийн гудамж,  Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 10  дугаар давхар, ахлах мэргэжилтэн Ц.Ганцэцэг
Гар утас : 99089295 ажил: 75757805)]

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ