Нийслэлийн хэмжээнд теле хичээлийг амжилттай зохион байгууллаа.
ОГНОО : 2020/06/10 УНШСАН: 147

Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор БСШУС-ын сайдын 2020 оны А/118, А/491, Боловсролын хүрээлэнгийн захирлын 2020 оны А/03, А/06 тоот тушаалаар сургалтын агуулгын алдагдлыг нөхөх теле хичээлийн агуулга, хуваарийг батлан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нийт 4773 цагийн теле хичээл бэлтгэснийг нийслэлийн хэмжээнд сурагч нэг бүрд хүргэх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сурагч, эцэг эх, боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж ирлээ.
Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн зүгээс теле хичээлийг үзэж судлах үйл ажиллагаа болон судлагдахуун хариуцсан багш нар, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө тогтмол хүргүүлж, 5 удаа зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллалаа. Мөн 14 хоног тутамд теле хичээлийн хамрагдалт болон багш нар сурагчдад зөвлөгөө өгч байгаа талаарх мэдээллийг тогтмол авч нэгтгэн гаргаж байлаа. 

Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн 292458 сурагч, СӨББ-ын 120576 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 89.4%-тай, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд 81.6%-тай теле хичээлд хамрагдсан.

Дүүрэг

II сар

III сар

IV сар

Vсар

Баянзүрх

88.7%

87.9%

88.1%

87.3%

Сүхбаатар

92.0%

92.9%

90.6%

92.5%

Багахангай

84.1%

81.7%

81.6%

88.1%

Баянгол

94.4%

94.5%

93.4%

92.4%

Сонгинохайрхан

85.2%

85.5%

86.3%

88.3%

Багануур

79.8%

78.5%

79.3%

79.7%

Хан-Уул

92.8%

94.0%

93.6%

94.0%

Чингэлтэй

84.0%

85.3%

86.2%

86.0%

Налайх

87.1%

87.8%

86.1%

89.7%

Цэцэрлэгийг дүүрэг, сар бүрээр харуулбал:

Дүүрэг

II сар

III сар

IV сар

Vсар

Баянзүрх

71%

68%

76%

76.5%

Багахангай

87%

81%

80%

85.1%

Сонгинохайрхан

93%

91%

84%

79.6%

Багануур

86%

84%

83%

85.0%

Сүхбаатар

88%

76%

73%

69.8%

Хан-Уул

81%

81%

79%

79.8%

Чингэлтэй

75%

75%

68%

68.0%

Баянгол

81%

82%

78%

75.1%

Налайх

72%

73%

91%

73.5%

     

Теле хичээлийг зохион байгуулснаас хойш энэ хугацаанд сургууль бүр өөрийн нөхцөл боломжоос хамаарч Сургуулийн өөрийн систем, Google Classroom, Moodle, Zoom, Microsoft багц, Youtube, Facebook зэрэг цахим системийг ашиглан давхардсан тоогоор 903022 багш нар 18044185 сурагчдад зөвлөгөө өгч ажиллалаа. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын анги удирдсан багш нар ангийн эцэг эхчүүдийн дотоод групп үүсгэн эцэг эх, асран хамгаалагч нарт сургалтын үйл ажиллагаатай холбоотой заавар зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.
Энэхүү онцгой нөхцөлд сурагчдын сурлага хүмүүжлийн боловсролд ихэд анхаарч, идэвх санаачилгатай ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, ЕБС, СӨББ-ын удирдлага, нийт багш, ажилтнууддаа Нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлье.


НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ