"ЧАДВАРЛАГ БАГШ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/01/25 УНШСАН: 568

      "ЧАДВАРЛАГ БАГШ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

      Нийслэлийн Боловсролын газраас Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй "Чадварлаг багш-Чанартай боловсрол" төслийн нээлтийн үйл ажиллагаа Налайх дүүргийн 119 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус төсөл нь 2019-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг хөгжүүлэх зорилгоор "Зөвлөн туслах", "Зочин багш", "Туршлага судлах аялал", "Багш солилцоо" гэсэн 4 чиглэлээр хэрэгжинэ. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НБГ-ын дарга Ж.Гантулга, НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, орлогч дарга Б.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, мэргэжилтэн Б.Даваасүрэн, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал болон нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, зөвлөн туслах багийн гишүүд, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар гээд нийт 312 хүн оролцлоо. Уг арга хэмжээг нээж Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал үг хэллээ. Мөн  НИТХ-ын дарга С.Амарсайхан, НБГ-ын дарга Ж.Гантулга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар төслийг хэрэгжүүлэх, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар болон нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагаас хийх ажлын талаар дэлгэрэнгүй үг хэллээ. “Боловсролын хөгжлийн чиг хандлага” илтгэлийг НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул тавилаа.  Төслийн нээлтийн үйл ажиллагааны дараа НБГ-ын зөвлөн туслах баг дүүргийн суурь, бүрэн дунд боловсролын 11 судлагдахууны сургалтыг 292 багш, удирдах ажилтнуудад зохион байгуулж, зөвлөн тусаллаа. Нийт багш нартаа ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ