FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны
ОГНОО : 2017/09/21 УНШСАН: 699

Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.

Үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.

FLEX тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм. 
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС татаж авна уу

Сэтгэгдэл
Шинэ мэдээ