“Олон нийтийн оролцоот сургууль”сургалт
ОГНОО : 2016/02/02 УНШСАН: 1546
Сургууль нь нийгэм, олон нийтийн оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн хөгжил дүүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих хэрэгцээнд тулгуурлан орон нутгийн хөгжлийн төв болсон нээлттэй, олон нийтийн оролцоот сургууль болох агуулга, арга зүй, туршлагыг эзэмшүүлэх зорилготой “Олон нийтийн оролцоот сургууль”сургалтыг Нийслэлийн ЕБС-ийн  захирлуудад Нийслэлийн Боловсролын газар, Захирлуудын зөвлөл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран 2016-оны 01-р сарын 26,27,28,29- ны өдрүүдэд БХАН-ийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Төрийн болон төрийн бус өмчийн  сургуулиудын 142 захирал хамрагдаж сургалтын сертификатаа гардан авлаа.

            БАТЛАВ.

                                                           НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН

                                                                            ГАЗРЫН ДАРГА                          Ц. ОТГОНБАГАНА

 

 

“Сургуулийн өөрийн үнэлгээ, олон нийтийн

оролцоот, нээлттэй сургууль”

ЕБС-ийн захирлуудад зориулсан сургалтын хөтөлбөр

Баталгаажуулсан

код: ТС320140512

Хугацаа:2016- 01/26,27,28,29нд

Хаана:БХАН-ийн сургалтын танхимд

Зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар, Захирлуудын холбоо, БХАН

Оролцогчид: Нийслэлийн бүх сургуулийн захирлууд

 

Сургалтын зорилго:

Сургуульньнийгэм, олоннийтийноролцоондтулгуурласан, гэрбүл, нийгмийнхөгжилдүүрэггүйцэтгэдэгхүнийхөгжлийнтөвболжхөгжиххэрэгцээнд тулгуурлан орон нутгийн хөгжлийн төв болсон нээлттэй, олон нийтийн оролцоот сургууль болох агуулга, арга зүй, туршлагыг эзэмшүүлэх, танилцуулахад уг сургалтын зорилго оршино.

Сургалтын ерөнхий хөтөлбөр

 

Цаг

Лекц, дадлага, дасгал

9:00-9:20

Сургалтын нээлт

9:20-9:30

Сэдэлжүүлэх болон танилцуулах дасгал

9:30-9:50

Сургууль ба хөгжил, Дадлага: “Хамт олон”

9:50-10:10

Дадлага ярилцлага: “Сайн сургууль” ба ямар сургуулийг бид хүсдэг вэ?

10:10-11:00

ОНОС гэж юу вэ? ОНОС-ийн стандартын удиртгал, Дадлага: Орон нутгийн хөгжлийн төв олон нийтийн оролцоот нээттэй сургуулийн дүрслэл, шалгуур үзүүлэлтүүд

11:00-11:15

Цайны завсарлага

11:15-12:15

ОНОС-ийн 1-р стандарт: “Манлайлан удирдах” арга техник, шалгуур үзүүлэлтүүд, үнэлгээ

12:15-13:00

Манлайллын үндсэн нөхцөл байдал, манлайллын хэлбэрүүд

13:00-14:00

Үдийн завсарлага


14:00-14:15

Сэдэлжүүлэх, анхаарал төвлөрүүлэх дасгал

14:15-15:00

ОНОС-ийн 2-р стандарт: Түншлэлийг хөгжүүлэх арга техник, шалгуур үзүүлэлтүүд, үнэлгээ

15:00-16:00

ОНОС-ийн 3-р стандарт: Үйлчилгээ, түүний арга техник, шалгуур үзүүлэлтүүд, үнэлгээ

16:00-16:15

Цайны завсарлага

16:15-17:00

Сургуулийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд олон нийтийг татан оролцуулдаг орнуудын туршлага түүнийг нутагшуулах боломж дүгнэлт хэлэлцүүлэг, ярилцлага




Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

“Олон нийтийн оролцоот сургууль” нийслэлийн ЕБС-ийн  захирлуудад зориулсан сургалтын товч тайлан

2016-02-01

Баталгаажуулсан код: ТС320140512

Зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар,  Захирлуудын холбоо, БХАН

Оролцогчид: Нийслэлийн бүх сургуулийн захирлууд


Сургалтын зорилго:

Сургуульньнийгэм, олоннийтийноролцоондтулгуурласан, гэрбүл, нийгмийнхөгжилдүүрэггүйцэтгэдэгхүнийхөгжлийнтөвболжхөгжиххэрэгцээнд тулгуурлан орон нутгийн хөгжлийн төв болсон нээлттэй, олон нийтийн оролцоот сургууль болох агуулга, арга зүй, туршлагыг эзэмшүүлэх, танилцуулахад уг сургалтын зорилго оршино.

Сургалтын талаар:

“Олон нийтийн оролцоот сургууль” нийслэлийн ЕБС-ийн  захирлуудад зориулсан сургалтыг Нийслэлийн Боловсролын газар, Захирлуудын зөвлөл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран2016-оны 01-р сарын 26,27,28,29 ны өдрүүдэд БХАН-ийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд 2016-01-26 нд СБД болон ХУД-ийн 38 оролцогч, 01-27 нд БГД, ЧД, НД, БНД-ийн 37 оролцогч, 01-28 нд БЗД, СХД-ийн 38 оролцогч, 01-29 нд төрийн бус өмчийн 25 оролцогч тус тус оролцож нийтдээ 138 оролцогч хамрагдсан. Нийт 153 хүн хамрагдах байснаас 138 хүн буюу 90,1 хувь нь хамрагдсан байна.

Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш Х.Батхүү, Сургууль, багшийн хөгжлийн нэгжийн менежер Н.Нарантуяа, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн менежер Г.Оюунжаргал нар хамтран зохион байгууллаа.

Сургалтаар олон нийтийн оролцоот сургуулийн хєгжлийн арга зам болон сургууль бол багшийн хүсэл сонирхол, удирдлагын алсын хараа, тухайн орон нутгийн орон нутгийн хүсэл сонирхолд тулгуурласан байх талаар шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхой таниулахын зэрэгцээ баг, бүлгээр ажиллаж, оролцогчдын санаа бодол, туршлагад тулгуурлан агуулга, арга зүйг эзэмшүүллээ.   Мөн олон нийтийн оролцоот сургуулийн хөгжлийн өөрийн үнэлгээг хийх арга замыг манлайлан удирдах, түншлэл, үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүд дээр хийж мөн чанарыг ойлгуулах, ашиглах боломжийг олгон ажилласан болно.

Сургалтын үнэлгээ:

Сургалтын үнэлгээг нийт 109 хүн буюу 78,9 хувь нь өгсөн байна.  Үнэлгээнд тухайн сэдвийн ач холбогдлын талаар маш чухал хэмээн 73 хүн буюу 66,9 хувь нь, хэрэгтэй хэмээн 36 нь буюу 33 хувь нь хариулжээ. Сургалтаар заагдсан агуулга болон сургуулийн өөрийн үнэлгээний үзүүлэлтүүдийн талаар мэдлэг чадвар эзэмшсэн эсэх дээр 89 нь буюу 81,6 хувь нь хангалттай мэдлэг мэдээлэл  авсан гэсэн бол энэ талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж 20 нь буюу 18,3 хувь нь хариулжээ. Цаашид энэ арга зүйг сургууль дээрээ өөрийн сургууль дээрээ туршин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж 109 хүн буюу 100 хувь үзсэн байна.

Зарим оролцогчдын сэтгэгдлээс:

...Энэхүү сургалтаас олон нийтийн оролцоот сургуулийн эхний гурван чиглэл, арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олж авсан ба үнэхээр цагаа олсон хэрэгцээтэй сургалт байлаа. Цаашид үйл ажиллагаандаа ашиглах боломжтой зүйлүүдийг олж харсан.

...цаг хугацаа зарцуулж сургалтыг бүрэн эхээр нь авах, мөн өөрийн сургуулийн нийт хамт олондоо сургалтыг авах хүсэл их байна.

...Хэт онол биш бодит кейст тулгуурлан үр дүнтэй хэрэгцээтэй сургалт боллоо. Олон багш нарт, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад хүргэх саналтай байна.

...Цаашид олон нийтийн оролцоот сургууль болоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд арга зүйн хувьд олон санаа авлаа.

... Сургагч багш нарын ур чадвар үнэхээр сайн байлаа.

...Олон асуудал дээр олон санааг бий болгож чадсан ба үр өгөөж сайтай сургалт боллоо.

...Дадлага ажлууд нь сонирхолтой, хүртээмжтэй сургалт болсон.

...Бага хугацаанд маш их зүйлс сурсандаа, олон санаа авсандаа сэтгэл хангалуун байна.

 Ирцийг эндээс харна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ