НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ
ОГНОО : 2015/10/12 УНШСАН: 2673

ЗОРИЛГО

Бага боловсрол төгсөгчдийн сургалтын  чанар хүртээмжийн  үр  дүнг   хүүхэд бүрийн  сурах чадвар,  сурлагын ахицаар  тооцох  замаар багшийн ажлыг бодитой үнэлэхэд  чиглэнэ.

 

НЭГ.  ХАМРАХ ХҮРЭЭ

  1. Чанарын шалгалтад нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн бүх бүлэг анги хамт олноороо оролцоно.

 

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Чанарын шалгалтын комиссыг НБГ-ын даргын тушаалаар томилно.
  2. Шалгалтад орж буй сургууль дээр захирлын тушаалаар батлагдсан комисс ажиллана.
  3. Чанарын шалгалтыг монгол хэл, математикийн хичээлээр 3 үе шаттай зохион байгуулна.

Үе шат

Хаана болох

Зохион байгуулалт

Хугацаа

Нэгдүгээр шат

Сургуульд

  1. 5-р ангийн бүх бүлэг хамрагдана.
  2. Шалгалтыг тухайн сургуулийн 5-р ангиудыг нэг ээлжинд оруулан нэг цагт зэрэг авна.
  3. Шалгалтын хугацаа 40 минут байх ба заавар аргачлалыг суралцагчдад тайлбарлахгүй.
  4. Шалгалтыг монгол хэл, математикийн хичээлээр авах ба дундаа 20 минут завсарлана.
  5. Шалгалтыг сургуулийн комисс авах бөгөөд анги удирдсан багш ажиглагчаар оролцоно.
  6. Шалгалтын дүнг нэгтгэн тухайн өдөртөө цаасаар болон электрон хэлбэрээр НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд өгнө.
  7. Дүн мэдээг хүснэгт -1, 2 загвараар гарган ирүүлнэ.
  8. Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрдугаар шатанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.

Шалгалтын сэдвийг НБГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу сургуулийн захиргаа боловсруулан 2015 оны 10 сарын 14-ний өдөр шалгалтыг авна.

Хоёрдугаар шат

Сургуульд

  1. 1-р шатнаас шалгарсан 5-р ангийн бүлэг хамрагдана.
  2. Шалгалтын хугацаа 40 минут байх ба заавар аргачлалыг суралцагчдад тайлбарлахгүй.
  3. Шалгалтыг монгол хэл, математикийн хичээлээр авах ба дундаа 20 минут завсарлана.
  4. Шалгалтыг сургуулийн комисс авах бөгөөд анги удирдсан багш ажиглагчаар оролцоно.
  5. Шалгалтын материалыг засагч багш нар зааврын дагуу тойргоор засна.
  6. Шалгалтын дүнг нэгтгэн тухайн өдөртөө цаасаар болон электрон хэлбэрээр НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд өгнө.
  7. Дүн мэдээг хүснэгт -1, 2 загвараар гарган ирүүлнэ.
  8. Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрдугаар шатанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.

Шалгалтын сэдвийг 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 8:00 цагт НБГ-ын 505 тоот өрөөнөөс сургалтын менежерүүд ирж авна.

Сургалтын менежерүүдийн дүүргийг сольж шалгалтыг авна.

2016 оны 02 сарын 23-ны өдөр 10:00 цагт монгол хэлний, 2016 оны 02 сарын 23-ны өдөр 11:00 цагт математикийн шалгалтыг авна.

Гуравдугаар шат

Хотод

  1. II шатнаас шалгарсан сургууль, бүлгийн судалгааг НБГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэгт заавар өгч хуваарилна.
  2. Шалгалтын сэдвийг НБГ-аас томилогдсон төлөөлөгч тухайн сургууль дээр авч очно.
  3. Шалгалтыг монгол хэл, математикийн хичээлээр авах ба дундаа 20 минут завсарлана.
  4. Шалгалтын материал дээр ямар ч нэр хаяг тавихгүйгээр битүүмжилнэ.
  5. Битүүмжилсэн материалыг НБГ-ын комисст хүлээлгэн өгнө.
  6. НБГ материалыг кодлон хүлээж авах бөгөөд кодыг битүүмжилнэ.
  7. Шалгалтын битүүмжилсэн материалыг НБГ дээр сургуулийн төлөөлөлтэй ажлын хэсэг зааврын дагуу тойргоор засаж дүгнэнэ.

 

 

2016.05.10

 

 

2016.05.10 8:00 цаг

 

Монгол хэл 2016.05.10 10:00 цаг

Математик 2016.05.10 11:00 цаг

 

2016.05.10 1230 цаг

 

 

 

2016.05.10

 

Шалгалтын   үеийн  дэг

 

  1. Сургуулийн комисс нь шалгалт авах танхим, хувилах машин, цаас, шохой бусад шаардлагатай хэрэгслийг урьдчилан бэлтгэж, шалгалтын орчин бүрдүүлсэн байна.
  2. Тухайн сургуульд томилогдсон төлөөлөгч нь сургуулийн комиссын гишүүдийн хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж, дугтуйг задалсан өрөөнд сэдвийг сурагчдын тоогоор хувилна.
  3. Тухайн ангийн сурагчдын хувийн хэргийг тулгаж үзнэ.
  4. Шалгалтын сэдэв задлах, хувилах, шалгалтын явц болон материал битүүмжлэхэд тэмдэглэл хөтөлнө.
  5. Шалгалтын хугацаа 40 минут байх ба суралцагчдад ямар нэгэн тайлбар, заавар өгөхгүйгээр хүүхдийн тоогоор сэдвийг тараан өгч эхлүүлнэ.
  6. Сурагчийн бичгийн ажилд хаяг нэр тавихгүй.
  7. Шалгалтад анги удирдсан багш ажиглагчаар оролцох ба шалгалтын дэгийг зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. Хэрэв анги удирдсан багш зөрчлийг давтан гаргавал ангиас гаргах ба дараагийн шалгалтад ажиглагчаар оролцуулахгүй.
  8. Шалгагч багш сургуулийн комиссын төлөөлөгчийг байлцуулан шалгалт авч, сурагчдын материалыг битүүмжилнэ.

 

ГУРАВ. ЧАНАРЫН  ШАЛГАЛТЫН   ДҮН  ГАРГАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ

 

  1. Үнэлгээг гаргахдаа засагч багш нарын төлөөллийг байлцуулан нийслэлийн комисс дүнг нэгтгэн монгол хэл математикийн хичээлийн чанарын индексийн үзүүлэлтээр эрэмбэлж, дүнг гаргана.
  2. Шалгалтын комисс бүх бүлгийг индексийн үзүүлэлтээр эрэмбэлж, эхний бүлгүүдийг шалгаруулна.
  3. Дүнг НБГ-ын удирдлагын зөвлөлд танилцуулан шийдвэр гаргуулна.
  4. Y ангийн шалгарсан бүлгийг батлагдсан төсөвтөө багтаан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шагнаж урамшуулна.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ