НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ОГНОО : 2018/12/17 УНШСАН: 2892

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын Сам юүк Эрүүл мэндийн Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Боловсролын салбарын удирдах ажилтны сургалт”-ыг 2 дахь удаагаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын Сам юүк Эрүүл мэндийн Их сургууль дээр зохион байгууллаа.

Тус сургалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй Боловсролын газрын болон дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нийт 40 удирдах ажилтан хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтаар Сам юүк Эрүүл мэндийн Их сургуулийн багш нарын “Удирдлагын манлайлал”, “Орчин үеийн  сурагчдад хэрхэн боловсрол эзэмшүүлэх вэ?”, “Аз жаргалын манлайлал”, “Аюулгүй сургууль”, “БНСУ-ын сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо”, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр” зэрэг лекц, семинарт хамрагдаж БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцлаа. Мөн хөтөлбөрийн дагуу БНСУ-ын Сөүл хотын тэргүүний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

БНСУ-ын ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын талаар туршлага судалж сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд шинэ санаа, урам зоригоор дүүрэн ирсэн бөгөөд өөр өөрийн хариуцсан ажил, байгууллага дээрээ мэдсэн сурснаа хэрэгжүүлэхээ илэрхийлж байсан.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ