Монголын ирээдүйг бэлтгэж буй 1000 аав нэг дор цугларлаа.
ОГНОО : 2017/06/02 УНШСАН: 578

Монголын ирээдүйг бэлтгэж буй 1000 аав нэг дор цугларлаа

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол Аавууд. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна. Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд -нийт 1350 хүн оролцсон юм.

Ийнхүү үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүй, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг тунгаан хэлэлцэж, хүчирхэг монголын чанартай боловсрол, өв тэгш хүмүүжлийн арын гол хүч байхаа 1000 аав нэг дор чуулан илэрхийллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ