УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР
ОГНОО : 2017/04/25 УНШСАН: 968

БАТЛАВ.

                                                     НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

                                    ОРЛОГЧ ДАРГА                                        Л.ДАШДЭМБЭРЭЛ

 

                                                                                                                                                                                    2017 оны ..... дугаар сарын ..... өдөр

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр                                                 № 08                                                                           Улаанбаатар хот

 

 

Өгөгдсөн үүрэг даалгавар

Хугацаа

Хариуцах

албан тушаалтан

1

Багшлах эрхийн материалыг зааврын дагуу бүрдүүлэн магадалж батлагдсан хуваарийн дагуу ирүүлэх /БЗХ/

2017 оны 05 дугаар сарын 3, 4-нд

Дүүргийн Боловсролын

хэлтэс

2

Нийслэлийн цэцэрлэг, сургуулиудаас тэргүүлэх зэргийн болзол хангасан багш нарын материалыг магадлан ирүүлэх /онлайнаар/ /БЗХ/

2017 оны 05 дугаар сарын 19-нийг дуустал

Дүүргийн Боловсролын

хэлтэс

3

Мэргэжлийн зэргийн материалыг цахим хэлбэрээр авах болсонтой холбогдуулан системд өөрчлөлт хийгдэх тул 2016 оны 05 дугаар сарын 01-нээс хойш ажилд орсон захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын судалгааг ирүүлэх /БЗХ/

2017 оны 04 дүгээр сарын 27-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс

4

Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангид STEM /шинжлэх ухаан, технологи, инженер, математик/ сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаатай холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнийг оролцуулах /БЗХ/

2017 оны 04 дүгээр

сарын 24-28-нд

Дүүргийн Боловсролын

хэлтэс

5

Нэгдүгээр ангийн элсэлтийн удирдамжийг сургуулиудад хүргэн бэлтгэл ажлыг ханган элсэлтийг зохион байгуулах /БЗХ/

2017 оны 05 дугаар сарын 19-нийг дуустал

Дүүргийн Боловсролын

хэлтэс

6

Анги дэвших болон төгсөх шалгалтын зааврыг багш, эцэг, эх олон нийтэд танилцуулж хуваарийн дагуу зохион байгуулах /БЗХ/

2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс

7

“Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах тул дүүргүүд хэзээ, хаана зохион байгуулах талаарх саналаа ирүүлэх /ЗСХ/

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Дүүргийн Боловсролын

хэлтэс

8

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээний парадад хэрхэн оролцох талаарх саналаа ирүүлэх /дүүргийн Боловсролын хэлтэс тус бүр нэг номер бэлтгэх/

2017 оны 5дугаар

сарын 05-ны өдөр

Дүүргийн Боловсролын

хэлтэс

9

“Улаанбаатар марафон-2017” тэмцээнд оролцох сурагчдын мэдүүлэгийг нэгтгэж ирүүлэх /БЗХ/

2017 оны 5дугаар

сарын 15-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс

 

  ХЯНАСАН:

 ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН

 ДАРГА                                                      Л.БУЯНТОГТОХ

 

НЭГТГЭСЭН:

                        ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                 Ц.УУГАНБАЯР

 


 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ