БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэлд 7 сургууль барих барилгын ажлын эхний ээлжийн шав тавих ёслол боллоо
ОГНОО : 2018/03/28 УНШСАН: 763

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэлд 7 сургууль  барих барилгын ажлын эхний ээлжийн

нээлт боллоо

 

 Монгол улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 7 сургууль баригдахаар шийдвэрлэгдсэн билээ.

Уг төслөөр эхний ээлжинд баригдах сургуулийн барилгын ажлын нээлт өнөөдөр СХД-ын 25 дугаар хороонд боллоо. Үүнээс 5 сургуулийг барих ажлын гүйцэтгэгчээр  BEIJING CONSTRUCTION ENGINEERING GROUP” шалгарч, барилга угсралтын ажлын эрхээ гардан авлаа.

Шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа, Сангийн яамны хөтөлбөр санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, СХД-ийн засаг дарга  Ж.Сандагсүрэн, СХД-ийн засаг даргын орлогч Л.Оргил, хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын худалдааны зөвлөх Сунь Вэйрэнь, БНХАУ-н соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, “Beijing construction engineering group-ийн дэд ерөнхийлөгч Чан Ён Чунг болон бусад албаны хүмүүс оролцов.

Элчин сайд Шин Хаймин барилгын үйл ажиллагаа амжилттай дуусахыг ерөөж, БНХАУ болон Монгол Улс нь хоорондоо уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд. Одоогоор хоёр улсын улс төрийн итгэлцэл улам бүр нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, хүмүүнлэгийн солилцоо өдрөөс өдөрт гүнзгийрч, хоёр улсын харилцаанд хөгжлийн шинэ боломжууд нэмэгдсээр байна. Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл баримтлалаа үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх салбаруудад хамтын ажиллагааг улам нэмэгдүүлж, Монгол улсын хөгжилд чин үнэнч сэтгэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэв.

Тэрээр мөн хэлэхдээ Хятад, Монгол хоёр талын идэвхтэй харилцаа холбоо, нягт хамтын ажиллагааны дүнд Монгол Улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар монгол улсын нийслэлд 7 сургууль баригдаж ашиглалтад орсноор, Улаанбаатар хотын хүүхэд багачуудад орчин үеийн, аюулгүй, тав тухтай суралцах орчинд суралцах таатай боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Дараагийн шатанд Хятад, Монгол хоёр улсын холбогдох яамд улам бүр нягт хамтран ажиллаж, энэхүү төслийг амжилттай дуусгахыг хүсэж байна гэлээ.

Мөн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа БНХАУ-аас Монгол улсын боловсролын салбарт үзүүлж буй тусламжид чин сэтгэлийн талархал дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ “Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн байдаг. Хүн ам өсөхийн хэрээр Улаанбаатар хотын сургуулиудад шинээр элсэн орох сурагчдыг бүрэн хамруулж чадахгүйд хүрч, боловсролын нөөц хомсдож байгаа энэ үед Хятадын талаас боловсролын салбарын тулгамдсан асуудлыг зохицуулахад тусалж байгаад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Хятадын талтай нягт хамтран ажиллаж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад баригдах сургуулийн ажлыг амжилттай дуусгах болно” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ