НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС БАГАНУУР ДҮҮРГИЙН ФИЗИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ НАРТ ГРАФИКТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2019/02/28 УНШСАН: 207

Нийслэлийн Боловсролын газраас Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн физик, мэдээлэл зүйн багш нарт хуваарийн дагуу графикт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд багш нарт агуулга  арга зүйн дэмжлэг үзүүлэх, олимпиадын бодлого бодох арга зүйд суралцах зорилготой уг сургалтад нийт 18 багш хамрагдлаа.

Тус сургалтад МУБИС-ийн багш Д.ДашдэмбэрэлПрограмчлалын бодлого бодох арга зүй” сэдвээр, МУБИС-ийн багш Я.Мөнхсайхан “Цахилгаан, механик, дулааны олимпиадын бодлого бодох арга” сэдвээр, НБГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжал “Олон улсын шүүлтийн системийн үүрэг, түүнийг ашиглах заавар дадлага”, “Даалгавар боловсруулах арга зүй “ сэдвээр тус тус  лекц уншиж, сургалт  хийлээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ