Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
ОГНОО : 2016/12/26 УНШСАН: 968

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр                    Дугаар А/79                Улаанбаатар хот

 

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим

арга хэмжээний тухай

 

           

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Төвлөрсөн бус халаалтын эх үүсвэрээр халдаг сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хугацаанд нь дулаан авах ажлыг зохион байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт даалгасугай.

  2. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байрны дээвэр, хашлага хийцийг дулаалах, цонх, хаалгыг дулаалах, шинэчлэх замаар дулааны алдагдлыг бууруулж, ая тухтай сургалтын орчин бүрдүүлж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

  3. Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор бүрэн хангуулж нэгдсэн дүн мэдээг тайлагнаж ажиллахыг Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт даалгасугай.

 

 

 

                               ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                               ГҮЙЦЭТГЭГЧ                                          Ж.ГАНТУЛГА

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ